Hometax; Солонгост татварын буцаалт авах хүсэлтээ өгөх заавар

Nyamdulam Badam
4 min readMay 18, 2022

--

(세금환급 신청 기간 5.1~5.31)

Энэ удаа Солонгост татварын буцаалт авах хүсэлтээ өгөх зааврыг оруулъя. 2 жилийн өмнө энэ талаар нийтлэл оруулж байсан ч сайт нь жоохон өөрчлөгдөж хүсэлт өгөх арга нь шинэчлэгдэж илүү ХЯЛБАР болсон тул дахин заавар оруулж байна.

Зураг 1.

Юуны түрүүнд сайт руугаа нэвтрэх хэрэгтэй. Бүртгэлтэй бол бүртгүүлсэн хаягаараа орсоны дараа дээд хэсэгт буй 신고/납부 хэсгээс “종합소득세” дарна уу.

Зураг 2.

종합소득세” дарвал дараах цонх гарч ирэх бөгөөд энэ хэсгээс баталгаажуулах аргаа сонгоно. Хуучин утасны дугаар, банкны итгэмжлэх зэрэг арга байсан бол одоо Kakaotalk, Naver, Payco гэх мэт илүү олон аргаар баталгаажуулах боломжтой болсон байна.

Зураг 3.
зураг 4.

Баталгаажуулсаны дараа “정기신고” гэсэн хэсгийг дарсанаар татварын буцаалт авах хүсэлт эхэлж байгаа юм. 2 жилийн өмнөх татварын буцаалтаа авахыг хүсвэл 기한후신고 дээр дарж адилхан аргаар хийх боломжтой юм(өмнөх 5 жилийн татварын буцаалт авах хүсэлтээ өгөх боломжтой).

Зураг 5.

Дээрх зурагны “조회” гэсэн хэсгийг дарж өөрийнхөө мэдээллээ хайна. Таны мэдээлэл гарч ирсэн бол утасны дугаар болон имэйл хаягаа оруулаад 신고서 기본사항 хэсгээс 외국인 болгоод дараагийн хэсэг рүү шилжинэ.

Зураг 6.

Ямар төрлийн орлого хайх гэж байгаагаа сонгоно. 기타소득 буюу “бусад орлого” гэснийг сонгож 소득종류 선택완료 хэсгийг дарвал дараах цонх гарч ирнэ.

Дээрх зурагны 근로/연금/기타소득 불러오기 гэсэн хэсэг дээр дарж өөрийнхөө орлогуудаа оруулна. 소득구분 хэсэгт орлогоо нэмж бичээд 등록하기 дээр дарж нэмэх боломжтой.

Зураг 7.

Дээрх цонхноос орлогууд нь автоматаар гарч ирэх бөгөөд бүгдийг нь сонгож 선택완료 хэсгийг дарвал доод хэсэгт орлого нь хадгалагдана. Өмнөх жилийн орлого нь бүгд орсон эсэхээ шалгаад хэрвээ аль нэг байгууллагын орлого нь ороогүй байх юм бол түүнийгээ өөрөө нэмж бичих хэрэгтэй. Үүний талаар нийтлэлийн төгсгөлд дахин дэлгэрэнгүй хэлье. Дээрх хэсгээс 위 내용대로 적용하기 гэж дараад дахин өмнөх цонх руу орно.

Зураг 8.

Бүх орлогоо орсон эсэхийг шалгаад доошоо гүйлгэж доод хэсэгт байгаа цонхыг чагталж, дансны дугаар бичих хэсэгт дансны дугаараа бичиж 신고서 작성완료 хэсгийг даран дараагийн хэсэг рүү шилжинэ.

Зураг 9.

Дээрх хэсгээс дансны дугаарын дээд талд 신고기한 납부할 세액 хэсэгт таны буцаан авах боломжтой мөнгөн дүн харагдана. Тоо нь хасах(-) тэмдэгтэй байвал таны авах татварын буцаалтын мөнгөн дүн, нэмэх(+) тэмдэгтэй байвал таны төлөх ёстой татварын үнийн дүн юм. Үүнийгээ шалгаад 개인정보 제공동의 буюу хувь хүний мэдээлэл ашиглах хэсгийг зөвшөөрч (예 동의합니다) “신고서 제출하기” товчин дээр дарснаар татварын буцаан авах хүсэлтээ өгсөн гэсэн үг.

Зураг 10.

Дээд талын зурган дээрээс 조회하기 гэж дараад татварын буцаан авах хүсэлтээ өгсөн талаарх мэдээллээ шалгах боломжтой бөгөөд “지방 소득세” буюу орон нутгийн татварын буцаан авах хүсэлтээ бас өгөх боломжтой. Орон нутгийн татварын буцаалт нь нэгдсэн татварын буцаалтын үнийн дүнгийн 10% тул марталгүй заавал аваарай. Улаан хэсэгт дарж орон нутгийн татвар авах хүсэлтээ өгнө үү. Орон нутгийн татварын буцаалтын хүсэлтээ өгөх талаар болон нэгдсэн татварын буцаалт, орон нутгийн татварын буцаалт нь хэзээ данс руу ордог талаарх илүү дэлгэрэнгүй тайлбарыг өмнө бичсэн нийтлэлээс харна уу.

Өмнөх жилийн бүх орлого нь татварын алба руу мэдэгдсэн бол автоматаар гарч ирэх ч зарим тохиолдолд байгууллагын ажилтан нь тайлагнаагүй, байгууллагын бүртгэл өөрчлөгдсөн гэх зэрэг олон шалтгаанаас болж орлого нь бүртгэгдээгүй бол өөрөө тухайн байгууллагаас 원천징수내역서 файлаа авъя гэж аваад орлогоо бүртгүүлж татварын буцаалтандаа нэмэх боломжтой. Байгууллагын улсын бүртгэлийн дугаар, орлогын 원천징수내역서 бичигдсэн файл байх ёстой бөгөөд орлогоо дээд талын Зураг 7. хэсэгт нэмж оруулах хэрэгтэй. Хүсэлтээ өгсөний дараа тухайн файлаа 신고부속-증빙서류 제출 хэсэгт доорх зааврын дагуу оруулж өгсөнөөр таны бүртгэгдээгүй орлого албан ёсоор бүртгэгдэж буцаалтаа асуудалгүй авах боломжтой болно.

Зураг 11.

Амжилт хүсэе. Асуух зүйл гарвал хэзээд холбогдож болно шүү ^^

South Korea | 2022.05

Nyamka’s instagram, facebook, youtube channel

--

--

Nyamdulam Badam
Nyamdulam Badam

Written by Nyamdulam Badam

#Christian #Books, #Movie, #Drama, #Music, #Travel, #Self-improvement, #review

No responses yet