Солонгост магистр, докторт сурч буй оюутнуудын татварын буцаалт авах заавар, мэдээлэл
대학원생, 프리랜서 세금 환급 신고
Сайн байцгаана уу, энэ удаагийн нийтлэлээрээ Солонгост магистр, докторт сурдаг оюутнуудад татварын буцаалт авах талаар мэдээлэл хүргэж, татварын буцаалт авах хүсэлтээ хэрхэн өгөх талаарх зааврыг хүргэх болно.
Жил бүрийн 5 сарын 1~31ны хооронд магистр, докторын оюутнууд болон freelancer буюу тогтсон харъяалалгүй хувиараа ажилладаг хүмүүс орлогын албан татварын буцаалт авах хүсэлтээ өгөх боломжтой болдог. Компанид ажилладаг хүмүүсийн хувьд жил бүрийн эцсээр хүсэлтээ өгдөг бол бусад хүмүүсийн хувьд 5 сард хүсэлтээ өгдөг гэсэн үг юм.
Оюутнуудын хувьд сургууль дээрээ ажиллаад олсон орлого, судалгааны ажил хийгээд олсон орлого, лаборатори буюу харъяалагддаг лаб-с сар бүр өгдөг тэтгэлэг гэх мэт сургуулиас албан ёсоор орж ирдэг мөнгөнүүд үүнд хамаарна. Мөн зарим оюутны хувьд цагийн ажил хийх зөвшөөрлөө аваад ажил хийж, цалингаас нь татвар хасагдсан бол, орчуулгын ажил хийгээд татвар хасагдсан бол, өөр арбайт хийгээд өөрийн нэр, утасны дугаар бүртгэгдээд татвар хасагдсан бол түүнийгээ ч гэсэн буцаалт хийж авах боломжтой. Нэг бүрчлэн бүгдийг нь оруулах биш татварын сайтанд бүртгүүлээд орвол таны бүх татвар төлсөн мэдээлэл байж байх бөгөөд та түүнийгээ шалгаад хүсэлтээ өгөхөд л болно. Харин хүсэлтээ өгөхгүй бол таньд буцааж олгогдохгүй. Солонгосоос бүр мөсөн нутаг буцахдаа авч болдог гэж сонссон ч баттай мэдээллийг нь сайн мэдэхгүй байна. Түүний талаарх мэдээллийг сайтан дээрх лавлах руу нь залгаж асууна уу.
Эхлээд дараах сайт руу орж бүртгүүлнэ. Бүртгүүлэх зааврыг энд дарж харна уу.
Эхлээд сайт руу орж улаанаар тэмдэглэсэн хэсэг дээр дарна(종합소득세 신고). Нэвтрэх хэсэгт ID, pass-аа зөв хийгээд нэвтрэх хэрэгтэй.
Нэвтрэнгүүт доор байгаа зурагтай адил шинээр цонх нээгдэнэ. Цааш үргэлжлүүлэхийн тулд заавал 인증 буюу баталгаажуулалт хийх ёстой тул өөрт хамгийн амар гэсэн аргаа сонгоно уу. Доорх гурван аргын аль нэгээр нь баталгаажуулахад л хангалттай.
- 공인인증서 буюу интернэт банк хэрэглэхэд ашигладаг баталгаажуулалтын баримт тань ком дээр бэлэн байгаа бол түүгээрээ баталгаажуулах
- Утасны дугаараар баталгаажуулах. Утасны дугаар тань заавал өөрийн нэр дээр байх ёстой тул энэ аргаар хамгийн хурдан бөгөөд хялбар баталгаажуулах боломжтой.
- Кредит карттай бол түүгээрээ баталгаажуулах.
Зөв баталгаажуулсан бол дараагийн зурган дээрхтэй адил хэсэг гарч ирнэ. Зурган дээр буй зааврын дагуу улаанаар тэмдэглэсэн хэсгийг дарж үргэлжлүүлнэ үү.
정기신고 작성 дээр дарвал дараах зурагтай адил цонх гарч ирнэ. Эндээс албан ёсны буцаалт хийх хэсэг гарч ирэх тул сайн харж, шалгах хэрэгтэй шүү. Энэ хүртэл алдаа заагаад болохгүй байвал pop-up хэсгээ нээснээ шалгаж, бас баталгаажуулалт болсон эсэхээ шалгана уу.
Доорх зурагны 조회 гэсэн хэсэг дээр дарвал 신규입력하시겠습니까? гэсэн жижиг цонх гарч ирнэ тэрэн дээр нь тийм гэж дарвал дараах зурагтай адил шинэ цонх гарч ирнэ.
Эндээс хоёр сонголтыг сонгоно. Эхнийх нь 부동산임대업외의 사업소득 гэсэн хэсэг дээр дарж доод талд байгаа 사업소득 사업장 명세 гэсэн хэсэгт орлогын талаарх мэдээлэл гарч ирж байгааг шалгана. Орлогын талаарх мэдээлэл гарч ирж байвал чагтлаад хэрвээ ямар ч мэдээлэл гарч ирэхгүй байвал чагтлалгүй зөвхөн 기타소득(종교인소득 포함) гэсэн хэсгийг сонгоод 위 내용대로 적용하기 дээр дарж цааш үргэлжлүүлнэ үү.
- 부동산임대업외의 사업소득: эмнэлэгийн орчуулга хийх, бичгийн орчуулга хийх, экспо дээр орчуулга хийх гэх мэт сургуулиас гадна өөр төрлийн арбайт хийж татвар төлсөн тохиолдолд энэ хэсэгт орлогын мэдээлэл гарч ирнэ. Хэрвээ энэ хэсгийг сонгоод мэдээлэл гарч ирж байвал энд дарж 부동산임대업외의 사업소득 хэсгээ хэрхэн зөв бөглөх талаар харна уу.
- 기타소득(종교인소득 포함): Энэ хэсгийг заавал сонгох ёстой. Энэ хэсэгт сургуулиас орж ирсэн цалин болон бусад орлогын талаарх мэдээлэл гарч ирнэ. Энэ цонхыг сонгох үед 사업소득 사업장 명세 гэсэн доод хэсэгт мэдээлэл гарч ирэхгүй.
Эхний гарч ирсэн цонх руу дахин орох болно. Зааврын дагуу
- 내국인 гэснийг 외국인 болгож өөрчилж,
- Утасны дугаараа бөглөж,
- 저장 후 다음이동 буюу хадгалаад үргэлжлүүлэх хэсгийг дарна.
*** 기타소득 хэсгийг сонгоод цааш үргэлжлүүлвэл дараах зурагтай адил шинэ цонх гарч ирнэ. ХАМГИЙН ЧУХАЛ ХЭСЭГ!!! Зааврын дагуу 1,2,3 гэсэн тооны дагуу дарж дараагийн хэсэг рүү шилжинэ. 1 номерийн хэсэгт гарч ирсэн бүх цонхыг идэвхжүүлж 2-р номер дээр буй товчин дээр дарна уу. Эцэст нь 3 дээр дарж дараагийн шат руу шилжинэ.
Дээрх зурагны дагуу хийсэн үүнээс цааш маш амархан бүгдийг нь 저장 후 다음이동 гээд 9 номер хүртэл үргэлжлүүлж болно. Гэхдээ албан ёсны байгууллагад хандив өгч, эсвэл шашны байгууллагад хандив өгдөг бол 기부금 및 조정명세 хэсгийн нэг шалгачихад гэмгүй.
Хандивын талаар шалгаж үзэх хэсэг. Улаанаар дугуйлсан хэсэгт дарж гарч ирсэн цонхноос мэдээллээ шалгаад хадгалаад үргэлжлүүлнэ.
9 номерийн 기납부세액명세서 хэсэг хүрээд 저장 후 다음이동 гэдэг дээр дарж үргэлжлүүлнэ.
Хамгийн эцэст нь “10. 세액계산” хэсгийн үнийн дүнгийн хамгийн доод талд 종합소득세 буюу улаанаар дугуйлсан хэсэгт буй тоо нь хасах(-) тэмдэгтэй байвал таны авах татварын буцаалтын мөнгөн дүн, нэмэх(+) тэмдэгтэй байвал таны төлөх ёстой татварын үнийн дүн байдаг гэсэн шүү хэхэ. Оюутнууд болохоор татвар төлөх юм гарч ирэхгүй байхаа. Жишээ нь “-100,000” гэж байвал 100,000 воны татварын буцаалт авна гэсэн үг юм.
Үнийн дүнгээ шалгаад доош гүйлгэвэл доорх зурагны дагуу “дээрх мэдээллийг шалгалаа” гэсэн хэсгийг чагталж, дансны дугаар оруулах хэсэгт дансны дугаараа оруулж “신고사 작성 완료” гэсэн товчин дээр дарвал дараагийн цонх руу шилжинэ.
Хамгийн сүүлийн шат бол хүсэлтээ өгөх хэсэг. Нийт үнийн дүнгээ шалгаж, өөрийн дансны дугаараа зөв бөглөсөн эсэхээ шалгасны дараа 신고서 제출하기 дээр дарвал та хүсэлтээ өгөх боломжтой болсон гэсэн үг.
Шинээр цонх нээгдэж хүсэлтээ баталгаажуулах хэсэг. Доош гүйлгэж доорх зааврын дагуу чагталж “Step 2" дээр дарвал эцсийн байдлаар хүсэлт баталгаажсан хэсэг гарч ирнэ.
조회하기 дээр дарвал өөрийнхөө хүсэлтээ шалгах боломжтой бөгөөд дахин нэг татварын буцаалт авах хүсэлтээ өгөх шат үлдсэн. Энэ шиг урт биш учраас санаа зовох хэрэггүй ээ хэхэ. 지방세 буюу орон нутгийн татварын хүсэлтээ өгөх хэрэгтэй. Орон нутгийн татварын үнийн дүн нь нэгдсэн татварын үнийн дүнгийн 10 орчим хувьтай тэнцдэг болохоор 100,000 воны татварын буцаалт авлаа гэж бодоход 10,000 вон дахин нэмж авах боломжтой гэсэн үг юм.
Доод хэсэгт байгаа 신고하기 гэсэн дээр дарвал “WETAX” гэсэн шинэ сайт руу орно.
Гарч ирсэн цонхон дээр гадаад иргэний үнэмлэхний сүүлийн 7 оронтой тоог оруулаад 확인 дарвал дараагийн шат руу шилжинэ.
Улаанаар тэмдэглэсэн хэсгийг бөглөж доошоо гүйлгэнэ үү.
Доошоо гүйлгэвэл 납세지 хэсэгт 신고납부관할지 гэсэн хэсэг гарч ирнэ. Хамгийн ард нь байгаа хэсэгт харъяа хороогоо(동/면) сонгоно.
Доошоо гүйлгээд дансны мэдээллээ оруулаад 신고 дараад орон нутгийн татварын буцаалтаа авах хүсэлт баталгаажна.
Мөнгө нь хэзээ орох вэ гэж үү?
Өөр хүний нийтлэл дээр байсан өмнөх жилүүдэд орж байсан өдрийн талаарх мэдээлэл хүргэе.
- Нэгдсэн татвар орсон өдөр(종합소득세 입금 날짜)
2018 оны татварын буцаалт : 2018.06.26
2019 оны татварын буцаалт : 2019.06.26
- Орон нутгийн татвар орсон өдөр(지방세 입금 날짜)
2018 оны орон нутгийн татварын буцаалт : 2018.07.23
2019 оны орон нутгийн татварын буцаалт : 2018.07.26
Дээрх өдрөөс харахад нэгдсэн татвар нь сарын дараа буюу 6 сарын сүүлээр, орон нутгийн татварын хувьд 7 сарын сүүлээр ордог гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Таны бүртгүүлсэн данс руу шууд орох болно.
2018 оны татварын буцаалтаа авах
Аан бас өмнөх жилийн татварын буцаалтаа аваагүй бол авах боломжтой шүү. 2018 оны татварын буцаалт гэсэн үг. 종합소득세 гэдэг дээр дараад доорх цонх руу орох үед эндээс 기한후신고 작성 гэдэг хэсэг дээр дарж дараагийн цонх руу орно.
Дараагийн хэсэгт улаанаар тэмдэглэсэн 귀속년도 гэсэн хэсгээс 2018 гэж сонгоод 조회 гэдэг дээр дарж өмнөхтэйгээ яг адилхан дарааллаар хүсэлтээ бөглөж дуусаад, хамгийн сүүлд орон нутгийн татвар авах хүсэлтээ ч гэсэн хийхээ мартваа ~ ^.^
За ингээд энэ удаагийн нийтлэлээ энд хүргээд дуусгая. Хэрвээ танд энэ нийтлэл хэрэг болсон бол коммент бичиж, clap дарж, бас ойр тойрны найзууд, хэрэгтэй хүмүүст нь share-лэж түгээгээрэй 😄
Баярлалаа.
South Korea | 2020.05.10
Nyamka’s instagram, facebook, youtube channel