Солонгосын татварын нэгдсэн сайт(hometax)-нд бүртгүүлэх заавар
НӨАТ-н буцаалт, орлогын албан татварын буцаалт авах хүсэлтээ өгөхийн тулд заавал доорх сайтанд бүртгүүлэх хэрэгтэй байдаг учраас зааврын дагуу бүртгүүлнэ үү.
Доорх линкээр сайт руу орно.
Юун түрүүнд сайт руу ороод 회원가입 буюу бүртгүүлэх гэсэн товчин дээр дарна.
Хувь хүн, албан байгууллага гэх мэт ангиллууд байх бөгөөд хувь хүн бүртгүүлэх үед “гадаад иргэний үнэмлэхний дугаар”-р бүртгүүлэх юмуу “i-pin” гэх хувь хүний мэдээллийг баталгаажуулж өгдөг сайтанд бүртгэлтэй бол түүгээрээ дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Энэ удаад би гадаад иргэний үнэмлэхний дугаараараа бүртгүүлэх болно. Дээрх зурган дээр буй зааврын дагуу “주민등록번호로 회원가입” товчин дээр дараад дараагийн шат руу орохоор өөрийн мэдээллээ баталгаажуулж бүртгүүлэх боломжтой гурван сонголт гарч ирнэ.
- 공인인증서 буюу интернэт банк хэрэглэх үед ашигладаг баталгаажуулах баримт. Хэрвээ компьютер дээр тань бэлэн байгаа бол энэ сонголтыг сонгоод бүртгүүлнэ үү.
- Утасны дугаараар баталгаажуулах код авч бүртгүүлэх. *Дугаар нь заавал өөрийн нэр дээр байх ёстой. Өөрийнхөө нэр дээр дугаар тань байдаг бол энэ аргаар маш амархан бүртгүүлэх боломжтой.
- Кредит картны мэдээллээр дамжуулан бүртгүүлэх. Хэрвээ кредит карттай бол энэ аргаар нэвтрэх боломжтой.
Миний хувьд утасны дугаараар нэвтрэх аргыг сонгох нь хамгийн хурдан бөгөөд хялбар байсан тул энэ аргыг сонгосон юм. Доорх зурган дээр байгаа зааврын дагуу мэдээллээ бөглөөд 인증하기(баталгаажуулах) товчийг дарна уу.
Утасны дугаараа баталгаажуулсны дараа id, password оруулж албан ёсоор бүртгүүлэх хэсэг гарч ирнэ.
- ID-гаа оруулаад ард нь байгаа 중복확인 гэдэг дээр заавал дарж id давхардаж буй эсэхийг шалгаж, хэрэглэх боломжтой(사용 가능한 아이디입니다) гэсэн мэссэж гарч ирвэл үргэлжлүүлж болно гэсэн үг.
- Нууц үгээ оруулна. Нууц үгээ оруулахдаа англи үсэг, тоо, онцгой тэмдэгт заавал орсон байх ёстойг анхаарна уу. Онцгой тэмдэгтэд ~!@#$%^&*-+ гэсэн тэмдэгтүүд хамаарна.
- Нууц үгээ дахин бататгаж оруулна.
- Утасны дугаараа оруулна.
- Мэйл хаягаа оруулна.
- 회원가입 완료하기 гэдэг дээр дарч бүртгүүлэх шат дуусна.
Бүх мэдээллээ зөв оруулсан бол амжилттай бүртгүүллээ гэсэн хэсэг гарч “нэвтрэх” гэсэн товч гарч ирнэ. Ингээд id, password-оо оруулаад нэвтэрнэ.
Татварын буцаалтны талаарх зааврыг энд дарж үзнэ үү.
South Korea | 2020.05.10