Солонгосын “ТОП 5” их сургуулийн магистр-докторын элсэлтийн мэдээлэл

Nyamdulam Badam
6 min readApr 6, 2022

--

(Seoul National University, Yonsei University, Korea University, Sogang University, Hanyang University)

Сайн байцгаана уу. Энэ удаад Солонгосын ТОП 5 их сургуулиудын элсэлтийн хугацаа болон ямар шалгууртай байгаа талаар товчхон мэдээлэл хүргэе.

  1. SEOUL NATIONAL UNIVERSITY

Материал хүлээн авах: 3.2~3.10

Бүртгэлийн төлбөр: 90,000 вон

Сургалтын төлбөр: 3,100,000~6,700,000 вонын хооронд

Элсэлтийн төлбөр: 169,000

Юуны түрүүнд Солонгосын 1 номерт ордог сургууль болох Сөүлийн Их сургуулийн элсэлтийн мэдээлэл. 3.02~3.10-ны хооронд бүртгэлээ аваад дууссан бөгөөд бусад сургуулиудаас бараг хамгийн түрүүнд элсэлтээ аваад дуусдаг гэж хэлэхэд болно. Ярилцлага болоод шалгалт нь түүнээс хойш үргэлжилж эцсийн хариу нь 6.24-нд гарна гэнэ. Тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, элсэх мэргэжил, мэргэжил тус бүрийн төлбөр, бүртгүүлэх заавар гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг дээрх линкээр орж харах боломжтой.

Тавигдах шаардлага дундах хамгийн том даваа болох хэлний оноо TOPIK 3-р түвшин юмуу TOEFL iBT 80, IELTS 6.0, TEPS 298 онооноос дээш байх ёстой гэнэ.

Төлбөрийн хувьд улсын сургууль тул бусад сургуулиудаас хямд байдаг ба мэргэжлээсээ хамаараад семестэрийн 3,100,000 воноос ~ 6,700,000 воны хооронд байгаа бөгөөд элсэлтийн төлбөр нь 169,000 вон гэнэ.

2. YONSEI UNIVERSITY

Материал хүлээн авах: 4.22~4.29

Бүртгэлийн төлбөр: 100,000 вон

Сургалтын төлбөр: 4,800,000~9,056,000 вонын хооронд

Элсэлтийн төлбөр: 1,028,000

Тэтгэлэг: Элсэх үедээ хэлний оноо, голч оноо, гаргасан амжилтаас хамаарч авах боломжтой бөгөөд элсэх үедээ авч чадаагүй бол элссэний дараа голчоосоо хамаарч төлбөрийн 50~100% тэтгэлэг авах боломжтой.

Ионсей Их сургуулийн хувьд Шинчун кемпус (Сөүлд байрладаг), Мирэ кемпус (Канвонду Вонжү хотод байрладаг), Олон улсын кемпус (Инчон-Сунду) гээд 3 өөр кемпус байдаг бөгөөд сургууль тус бүрт мэргэжлүүд нь адилхан тэнхим байдаг ч Шинчун кемпуст байхгүй мэргэжил Мирэ кемпуст байх нь бий. Тийм учраас мэргэжлээ кемпус тус бүрээр нь харах боломжтой. Бизнесийн удирдлагаар суралцах гэж төлөвлөж байгаа хүн байвал Шинчун кемпусын Бизнесийн удирдлагын тэнхимд Business Analytics мэргэжлийг өөрийн эзэмших гэж буй Бизнесийн удирдлагын мэргэжилтэй хамт давхар эзэмшиж болно гэсэн давуу тал байгааг ашиглаарай гэж зөвлөе. Маш том боломж байна лээ~

Хэлний онооны хувьд TOPIK 3-с дээш эсвэл TOEFL iBT 71, TOEIC 750, TEPS 285, IELTS 5.5-с дээш байх ёстой гэж заасан байна. Элсэх үедээ тэтгэлэг авахыг хүсвэл хэлний онооны шаардлага нь үүнээс илүү өндөр байх ёстой гэж заасан байгаа тул тэтгэлэг авах хэлний онооны шалгуурын талаар дээр оруулсан сайтнаас нь шалгана уу.

Би өөрөө Ионсей Их сургуулийг төгссөн тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбогдож болно шүү ^^

3. KOREA UNIVERSITY

Материал хүлээн авах: 3.7~3.18

Бүртгэлийн төлбөр: 120,000 вон

Сургалтын төлбөр: 4,800,000~8,600,000 вонын хооронд

Элсэлтийн төлбөр: 1,142,000

Тэтгэлэг: Элсэх үедээ хэлний оноо, голч оноо, сургуулийн урилгыг авсан бол 65~100% тэтгэлэг авах боломжтой.

Аль хэдийн элсэлтээ аваад дууссан ч дараагийн удаа өгөх гэж бодож байвал бусад сургуулиудаас эрт элсэлтээ авдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй байх. Мэргэжлийн хувьд “Business Analytics” гээд мэргэжил Бизнесийн удирдлагын сургуульд нь байдаг бөгөөд тухайн мэргэжлийн төлбөр нь семестэрийн 12,000,000 вон бөгөөд тэтгэлэгт хамрагдах боломжгүй гэсэн. Тэгэхээр тухайн мэргэжил одоо ямар их хэрэгтэйг, бас өөр сургуулиудад энэ мэргэжил нэг их байхгүй тул төлбөр маш өндөр байгааг харж болохоор байгаа биз?

Хэлний шалгуурын хувьд Солонгос хэлний оноо нь мэргэжлээс хамаарч TOPIК 3-р түвшингээс дээш, англи хэлний оноо бол TOEFL iBT 80, IELTS 5.5, new TEPS 327 онооноос дээш байх ёстой гэнэ.

4. SOGANG UNIVERSITY

Материал хүлээн авах: 5.25~6.02

Бүртгэлийн төлбөр: 120,000 вон

Сургалтын төлбөр: 4,800,000~ 6,709,000 вонын хооронд

Элсэлтийн төлбөр: 1,042,000

Тэтгэлэг: Гадаад оюутны төрөл бүрийн тэтгэлэгтэй (дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтнаас харна уу)

Солонгосын ТОП сургуулиудын нэг болох Соган Их сургууль нь Сөүлд байрлах бөгөөд бүртгэлийн хугацаа эхлэхэд нэлээн цаг байгаа тул материалаа сайн бэлдээд өгөөд үзээрэй. Хэлний шаардлага нь тэнхим бүрт өөр өөр байгаа тул дээрх линкнээс шалгаж үзнэ үү. Ер нь TOPIK 4-р түвшингээс дээш юмуу, TOEFL iBT 80, IELTS 5.5-с дээш байх ёстой гэсэн байна.

5. HANYANG UNIVERSITY

Материал хүлээн авах: 3.28~4.20

Бүртгэлийн төлбөр: 120,000 вон

Сургалтын төлбөр: 5,900,000~ 9,300,000 вонын хооронд

Элсэлтийн төлбөр: 1,030,000

Сөүлд төв кемпус нь байрладаг, 2 дахь кемпус (Erica campus) нь Кёнгиду дүүргийн Ансан хотод байрладаг. Тэтгэлэгийн хувьд элсэх үед голч оноог 100% руу шилжүүлэх үед 80-с дээш байвал 50~100% тэтгэлэг авах боломжтой. Хэлний оноо болон мэргэжлээсээ хамаараад элсэх үедээ тэтгэлэг авч чадаагүй бол сургуульд ороод голчоосоо хамаарч гадаад оюутны тэтгэлэг авах боломжтой гэнэ.

Хэлний онооны хувьд TOPIK 4-р түвшингээс дээш байх хэрэгтэй эсвэл мэргэжлээсээ хамаараад англи хэлний оноо шаардах тэнхим ч гэсэн байна лээ.

Элсэлтэнд бэлдэхэд анхаарах зүйлс

  • Бүртгэл авах хугацаа нь ихэнх сургуулиуд богино байдаг тул материалаа урьдчилан бэлдэх! Ялангуяа “Apostille” (төгсөлтийн диплом болон дүн хавсаргасан байдаг) болон багш, профессорын “recommendation letter”(2 болон түүнээс дээш хүнээс авсан байх) мөн банкны баталгаа “$20,000” заавал байх хэрэгтэй тул энэ гурван материалаа эртнээс бэлдэж бэлэн байлгах хэрэгтэй.
  • Сургуульд бүртгүүлэх үед эхлээд онлайнаар бүртгэл явагддаг тул цагийг нь тулгалгүй бүртгэл эхлэнгүүт бүртгүүлэх! Төлбөрөө заавал Солонгос картаар юмуу олон улсын картаар онлайнаар хийх ёстой зэрэг тооцоолоогүй олон асуудлууд гарах магадлалтай тул материалаа эртнээс бэлдэж онлайн бүртгэл болон материалаа эх хувиар нь өгөхдөө цагаа сайн төлөвлөх~!!!
  • Зарим материалын хүчинтэй хугацаа нь 2 долоо хоног байдаг тул бүртгүүлж буй хугацаанд тухайн материалын хүчинтэй хугацаа нь дуусаагүй эсэхийг сайн шалгах!
  • Сургуулиас шаардсан заавал байх ёстой материалуудаас нэгийг нь ч үлдээлгүй сайн бэлдэж явуулах. Нэг л материал дутуу байх юм бол шууд хасагдах магадлал өндөр тул энэ тал дээрээ сайн анхаарах!

Эцэст нь хэлэхэд бакалавр, магистр, докторт хувиараа бүртгүүлэх хүсэлтэй хүмүүс байвал би туслах боломжтой шүү ~ ^.^

Холбогдоорой ~~~

Амжилт!

South Korea | 2022.04

Nyamka’s instagram, facebook, youtube channel

--

--

Nyamdulam Badam
Nyamdulam Badam

Written by Nyamdulam Badam

#Christian #Books, #Movie, #Drama, #Music, #Travel, #Self-improvement, #review

Responses (1)