Ном | ‘우리 사랑할까요 (Бүгдээрээ хайрлах уу?) номын тэмдэглэл
(박수웅, 2011)
Одооноос эхлэн өнгөрсөн хугацаанд уншиж байсан ХРИСТ ИТГЭЛТЭЙ ХҮНИЙ ХУРИМ-ын талаарх номнуудын нийтлэл орох болно. Цуврал гурван нийтлэл бөгөөд хамгийн эхнийх нь хэдэн жилийн өмнө уншиж байсан 우리 사랑할까요? (Бүгдээрээ хайрлах уу? -”Хоёулаа дурлалцах уу?” гэж орчуулж ч болох юм хихи) номны товч бөгөөд богинохон сэтгэгдэлээ оруулъя.
Миний номны сэтгэгдэл бичдэг арга барил тухайн номноосоо таалагдсан ишлэлээ их оруулах дуртай болохоор энэ удаад ч гэсэн нэлээн хэдэн ишлэл авчирж тэрэн дээрээ өөрийнхөө сэтгэгдэлээ бага зэрэг оруулъя.
Тухайн номон дээр гэрлэхээс өмнөх үерхэл, нөхөрлөл, бэлгийн амьдралын талаарх зөв ойлголтын талаар библи дээр тулгуурлан их өгүүлдэг.
장미꽃의 화려함만이 매력이 아닙니다. 들국화의 소박함을 좋아하는 사람은 장미보다 백합보다 들국화를 더 사랑합니다. 소나무의 청정함 만이 돋보이는 자연이 아닙니다. (p23) Сарнай цэцгийн гоёмсог байдал л зөвхөн сэтгэл татам зүйл биш юм. Зэрлэг удвал цэцгийн эгэл жирийн байдалд дуртай хүн сарнай эсвэл сараана цэцгээс илүү зэрлэг удвал цэцгийг хайрладаг. Нарс модны цэвэр тунгалаг байдал л тодорч харагддаг тийм байгаль биш ээ.
Дэлхий дээр царайлаг, царай муутай, хөөрхөн, муухай төрөл бүрийн цэцэгс байхад зөвхөн сарнай цэцэг шиг л байх хэрэгтэй гэдэг ойлголт… Нийгмийн нийтлэг ойлголтоор өөрийгөө хуурахгүй байх.
각종 중독증에 잘 걸리는 사람들도 대부분 애정결핍증에 시달리고 있습니다. 허전한 마음을 마약, 섹스, 노름, 술로 채우려고 하기 때문입니다. (p28) Төрөл бүрийн донтолтонд автдаг хүмүүсийн ихэнх нь хайр сэтгэлийн хомсдолтой байдаг. Хоосон зүрх сэтгэлээ хар тамхи, секс, зугаа цэнгэл, архиар дүүргэх гэдэг учраас тэр юм.
Дараах арга нь “залуус, эрэгтэй хүмүүс” юунд дуртай байдаг талаар номон дээр гардаг зааварчилгаа юм. Товчхондоо бол нэгт, харагдах байдал, хоёрт үнэр. Охидууд яахаа мэдэж байгаа байх тэ. Харагдах байдалдаа сайн анхаарч, үнэртэй ус цацах? ккк
보이는 것에 약한 존재, 남자! … 한 마디로 남자는 시각적인 존재입니다. (p41) Харагдах зүйлсэд хурдан автдаг хүн бол эрчүүд! … Нэг үгээр хэлбэл эрчүүд бол харагдах байдалд автдаг хүмүүс.
또한 남자가 후각에도 예민한 존재임을 안다면 더욱 멋진 여자들이 될 수 있습니다. 벌과 나비들이 꽃의 향기를 좇듯 남자는 여성의 향긋한 냄새에 코와 마음을 빼앗깁니다. (p44) Мөн эрчүүд үнэрлэх эрхтэн нь маш их мэдрэмтгий байдаг гэдгийг мэдэх юм бол илүү ихэмсэг бүсгүй болж чадна. Зөгий болон эрвээхэй цэцэгсийн үнэрийг хөөн явдаг шиг эрчүүд эмэгтэй хүний анхилуун үнэрт татагддаг.
Залуу насандаа бэлгийн боловсролын талаар зөв ойлголттой болох! Зөв бэлгийн боловсрол нь зөв үерхэлийг бий болгож зөв үерхэл нь эрүүл гэр бүлийг бий болгоход суурь болдог. Номон дээр ийнхүү хэлсэн юм.
남녀의 관계가 육체적으로 접어들면 아름다웠던 사랑의 관계가 동물적인 관계로 변화합니다. 그때로부터 당분간 서로의 몸에만 탐닉합니다. 이러한 탐닉은 일정 기간이 지나면 반드시 식게 되어 있습니다. 그러나 모든 과정의 일치를 이룬 후에 갖는 결혼 후의 육체적 결합은 부부 사이를 한층 더 사랑으로 지펴 줍니다. (p83) Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа бие махбод руу орж эхлэх үед үзэсгэлэнтэй байсан хайрын харилцаа амьтны харилцаа руу өөрчлөгддөг. Тэр үеэс эхлэн хэсэгтээ л нэгнийхээ биед л татагддаг. Иймэрхүү байдал нь тодорхой цаг хугацаа өнгөрөх үед заавал хөрдөг. Гэхдээ бүх үйл явц зөв дарааллын дагуу бий болсоны дараа, хуримаа хийсний дараах бие махбодийн нэгдэл нь хосуудын хайрыг улам бэхжүүлдэг.
성에 대한 규제는 절대 구시대적 논리가 아닙니다. …교통신호등과 같습니다. 가야 할 때 가고, 멈춰 서야 할 때 멈춰 서면 문제 없이 쌩쌩 달릴 수 있는 차량입니다. 그러나 신호등을 무시한 채 마음 내키는 대로 달려 보십시오. 급하다고 그냥 달려 버리면 어떻게 됩니까? 대형사고가 끊임없이 이어집니다. (p156) Бэлгийн амьдралын талаарх дүрэм журам нь огт хуучирсан логик ойлголт биш юм. … Замын гэрлэн дохиотой адилхан зүйл юм. Явах хэрэгтэй үед явж, зогсох хэрэгтэй үед зогсвол ямар ч асуудалгүй жигдхэн давхиж чадна. Гэтэл гэрлэн дохиог үл хайхран хүссэнээрээ давхиад үзээрэй. Яарч байна гээд шууд давхивал юу болох вэ? Том ослууд байнга гарах болно.
Эрүүл гэр бүлийг бий болгох талаар … Эрүүл харилцаатай, хайраар дүүрэн гэр бүлийг бий болгохын тулд эрэгтэй, эмэгтэй хүн аль аль нь залуу насандаа хэрхэн амьдарч, ямар зүйлсийг хэрхэн даван туулсан байдал нь маш их нөлөөлнө. Сүүлийн үед инстаграм дээр хоёр хүний амьдрал 50, 60, 70 хүн болсон гэсэн бичлэг их харсан юм. Яг тэр бичлэгтэй адил хоёрхон хүний эхлүүлсэн эрүүл харилцаа, эрүүл гэр бүл бүхэл бүтэн нийгмийг өөрчлөх боломжтой гэсэн бодол их төрсөн.
작은 불꿏 두 개에 불과했던 두 사람의 결합으로 인해 큰 불덩어리가 생성됩니다. (p63) Хоёр жижигхэн оч шиг байсан хоёр хүний нэгдэлээр дамжуулан том галт бөмбөлөг бий болдог.
청년의 시기에 성령의 열매인 ‘절제’를 배웠다면 그는 절대로 각종 중독증으로 가정을 무너뜨리는 아버지가 되지 않았을 것입니다. (p231) Залуу насандаа Ариун Сүнсний үр жимс болох “өөрийгөө хянах” байдлыг сурсансан бол тэр нь хэзээ ч янз бүрийн донтолтонд өртөж гэр бүлээ сүйтгэх аав болгохгүй байх байсан.
현재 내가 고질적인 게으름에서 벗어나지 못하고 있습니까? 나 한 사람의 게으름은 훗날 가족 모두의 게으름을 낳고, 가족 모두에게 고통을 안겨 줍니다. (p231) Одоо ужгирсан залхуу байдлаасаа гарч чадахгүй байна уу? Ганц хүний залхуурал нь хожим бүхэл бүтэн гэр бүлийг залхуу байдалд хүргэх зовлон авчирдаг.
“Best는 Last!”라는 믿음으로 여유 있게 배짱을 가져 보십시오. 배우자를 만나기 위해 스스로를 계속 준비 시키되, 아직 배우자를 못 만난 것을 ‘내가 아직 준비가 덜 되어서…’라는 식으로 비하할 필요는 없습니다. (p233) BEST байдал нь LAST гэсэн итгэлтэйгээр чөлөөтэй, зоригтой байгаарай. Ханьтайгаа уулзахын тулд өөрийгөө үргэлж бэлдээрэй, гэхдээ ирээдүйн ханьтайгаа хараахан уулзаагүй байгаагаа “би хараахан бэлэн болоогүй байна” гэж өөрийгөө бүү доош нь хийгээрэй.
Эцэст нь тухайн номон дээр гардаг ирээдүйн нөхөр/эхнэрийнхээ төлөө залбирах залбиралыг оруулж байна.
“하나님, 어딘가에 있을 제 배우자를 주님이 아시지요? 그 자매를/형제를 지켜주세요. 자매가/형제가 날마다 신앙으로 성장하고 성숙할 수 있도록 인도해 주세요. 건강을 지켜 주세요. 지혜롭게 해 주세요.” (p58) Бурхан минь, хаа нэгтээ байгаа миний ханийг Эзэн Та мэдэж байгаа. Тэр залуу/бүсгүйг хамгаалж өгөөрэй. Залуу/бүсгүй өдөр бүр итгэлийн амьдралаар өсөж, төлөвшихөд удирдаж өгөөрэй. Эрүүл саруул байхад хамгаалж өгөөрэй. Мэргэн ухаантай амьдрахад туслаарай.
South Korea | 2024.7
Nyamka’s instagram, youtube channel