Ном | “누나, 내가 결혼을 해보니까 말이야(Эгчээ, би гэрлэж үзсэн чинь байна ш дээ тэ)” номын тэмдэглэл
(책읽는 사자, 2022)
Хуримын талаарх гурав дахь ном бол “Эгчээ, би гэрлэж үзсэн чинь байна ш дээ тэ” хэмээх ном юм. Номны хувьд гэрлэсэн дүү нь эгчдээ зориулж зүгээр ярьж байгаа мэт байдлаар бичигдсэн их сонирхолтой ном байсан юм. Зүгээр ярьж байгаа байдалтай ч гэсэн бас нэлээн нарийн нандин юм их ярьсан, бас яаж Бурханы дотор, цуглаан дотор, хуримаа хийхээс өмнө зөв хосын харилцаатай байх талаар ч гэсэн дэлгэрэнгүй хэрнээ библийн дагуу тайлбарлаж бичсэн их гоё ном байсан.
진리 [안에서] 누리는 결혼 생활은 인간이 누릴 수 있는 최상의 기쁨 중 하나이다(요 8:32). 그 진리는 오직 예수 그리스도다 (요 14:6). (p15)
Үнэн [дотор] эдлэх хуримын амьдрал нь хүний эдэлж болох хамгийн агуу баяр хөөрийн нэг юм(Иохан 8:32). Тэрхүү үнэн бол зөвхөн Есүс Христ юм (Иохан 14:6).
Эрүүл хурим хийх, эрүүл харилцаатай гэр бүлтэй болохын тулд ариун нандин байдлаа хадгалж, бас зөвхөн зүрх сэтгэл бус бие махбодио ч гэсэн ариун эрхэн нандин байдлаар хадгалж, хамгаалах нь чухал талаар их дэлгэрэнгүй дурдсан байсан юм. Тэр хэмжээгээрээ нийгэм дээр нийтлэг тархсан бэлгийн амьдралын талаарх замбараагүй ойлголт, соёлыг юу нь буруу, юу нь зөв болох талаар амархан байдлаар тайлбарласан нь уншихад их хурдан ойлгож, хүлээн зөвшөөрч, бас үнэхээр эрүүл гэр бүлийг бий болгохын төлөө нийгмийн буруу үлгэр дууриал, буруу соёл, буруу бэлгийн харилцааг эрс эсэргүүцэж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэж их бодогдсон юм.
그만큼 결혼과 가정이 담고 있는 성경적 의미와 하늘의 비밀이 커서 반성경적인 문화일수록 ‘결혼 빼고 다 해’라는 트렌드가 점점 주류가 될 것이기 때문이야. (p97)
Тэр хэмжээгээрээ хурим болон гэр бүлийн хадгалж, агуулж буй библийн утга учир, тэнгэрлэг нууц нь их болохоор библийн бус соёл их байх тусам “гэрлэлтээс бусад бүх зүйлийг хий” гэсэн хандлага улам бүр түгээмэл болж байгаа юм.
Ханиа яаж хайх мөн зөв сонгох талаар ч гэсэн бас их хөгжилтэй байдлаар бичсэн байсан юм. Гэртээ байх биш ямар нэгэн байдлаар гэрээсээ гар, нэг тийшээ яв, ямар нэгэн ажил хий, ямар нэгэн үйлчлэл хий. Гэрээсээ гарч байж хүнтэй уулзаж, хүнийг таньж, бас хостой болж хуримаа хийнэ гэж хэлж байсан.
또 그 과정에서 내가 마음 가는 (감동이 오는) 활동을 통해 내 사명과 소명을 알아가는 깨달음도 얻을 수 있고 말이야. 이런 의미에서 꼭 교회뿐만 아니라 북한 사역, 미혼모, 고아 사역 등 자신이 마음 가는 선교 단체를 섬겨도 좋아. (p123) Мөн тэрхүү үйл явц дунд өөрийн дуртай (сэтгэл хөдөлгөдөг) ямар нэгэн зүйлийг хийж өөрийн алсын хараа болон хийх ёстой зүйлсээ олж, ойлгох боломжтой шүү дээ. Тийм учраас заавал цуглаан биш Хойд Солонгосын үйлчлэл, бэлэвсэн эмэгтэй, өнчин хүүхдийн үйлчлэл зэрэг өөрийн хийхийг хүсч үйлчлэлээ сайн мэдээ тараах байгууллагад хийсэн ч болно.
사랑은 대개 [비자발적으로] 시작되는 경우가 많아. 그러니 감정이 깊어지기 전에 즉 ‘감정의 지배’를 받기 전에 ‘성령님의 지배’를 받아 (룸 8:9). (p181)
Хайр бол ихэнхдээ [өөрийн хүслээр бус] эхлэх тохиолдол бий. Гэхдээ сэтгэл хөдлөл гүн болохоос өмнө ‘сэтгэл хөдлөлөөрөө удирдуулахаас’ өмнө “Ариун Сүнсний удирдамж”-г ав. (Ром 8:9)애인은 내 성욕을 푸는 대상이 아닌 하나님의 형상이 담긴(창 1:27), 내게 보내신 작은 예수님처럼 여겨 결혼 전까지 의롭게 지켜줘야 할 대상이야 (마 1:25). (p194)
Миний хос миний бэлгийн дур хүслийг хангадаг хүн бус Бурханы дүр төрхийн(Эхлэл 1:27) дагуу бүтээгдсэн, надад илгээгдсэн жоохон Есүс хэмээн үзэж, хуримаа хийх хүртэл зөвтөөр хамгаалах ёстой хүн юм. (Марк 1:25)
Өнөөгийн нийгэмд хурим хийхээс өмнө хамт амьдарч байж тухайн хүнээ мэднэ, тиймээс хурим хийхээс өмнө заавал хамт амьдарч үз гэсэн нийгмийн буруу ойлголтыг яагаад буруу гэдэг талаар нэлээн дэлгэрэнгүй тайлбарлаж, ятгасан байдал нь их таалагдсан юм. Миний хувьд ч гэсэн хуримаа хийхээс өмнө хамт амьдарч үзнэ гэдэг нь тухайн хүнээ таних биш харин эсрэгээрээ өөрийнхөө, нөгөө хүнийхээ хүн гэсэн үнэ цэнийг нь алдагдуулж байна гэж бодож байсныг энэ номыг уншиж байхдаа их санал нийлж, олон хүн энийг уншиж, ойлгоосой гэж хүссэн юм. Хуримаа хийгээгүй залуус маань нийгмийн шаардлага, соёл үргэлж зөв байдаггүй гэдгийг, өөрийнхөө үнэ цэнэ, эрхэм нандин байдлаа сахин хамгаалаасай гэж их хүсч байна. Дараах номон дээр гарсан хэсэг нь “хамт амьдарна” гэсэн ойлголтын талаар тайлбарлаж хэлсэн хамгийн товч бөгөөд зөв тодорхойлолт санагдсан.
(p204) 사랑한다고 하면서 언제든 헤어질 준비를 하고 있는 언행불일치 커플이랄까. 그래서 동거의 본질이 비겁함이라고 생각해.
Хайртай гэсэн хэрнээ хэзээ нэгэн цагт салах бэлтгэл хийж буй мэт үг үйлдэл нь зөрсөн хосууд гэх үү. Тиймээс хамт амьдрагч хэмээх үйлдлийн үндсэн чанар бол аймхай, хулчгар үйлдэл гэж бодож байна.
South Korea | 2024.12
Nyamka’s instagram, youtube channel