Ном | “결혼에 관하여 (Хуримын талаар)” номын тэмдэглэл

Nyamdulam Badam
3 min readDec 26, 2024

--

(팀 켈러-Timothy Keller, 캐시 켈러-Kathy Keller, 2020)

Дэлхийд данстай алдарт пастор болох Тим Келлер пасторын хамгийн хамгийн алдартай гурван номны нэг “Гэрлэлтийн талаар” гэсэн номны сэтгэгдлийг оруулж байна. Өмнө оруулсан гэрлэлтийн талаарх нийтлэлийг бодвол арай хөнгөн хэрнээ их гүн утга агуулгатай ном юм. Хөнгөн гэдэг нь бэлгийн амьдралын талаар тэр бүр дурдах нь бага, харин зөв хайр, эрүүл харилцаа, Бурханы дотор зөв амьдрах талаар илүү дурдсан ном юм.

결혼에 관하여 — On Marriage

‘결혼생활을 옭게 시작하고 건강하게 가꾸어 가는 법’ Хуримын амьдралаа зөв эхлүүлж, эрүүл усалж арчлах арга

태어남에 관하여 — On Birth

‘한 번 태어나면 두 번 죽고, 두 번 태어나면 한 번 죽는다’ Нэг удаа төрвөл хоёр үхэж, хоёр удаа төрвөл нэг үхнэ.

죽음에 관하여 — On Death

‘충분히 슬퍼 하되 깊은 소망을 품고’ Хангалттай гунигла гэхдээ гүн найдварыг өвөртлөн.

Номны товч тайлбар дээр хэлсэн шиг “Хуримын амьдралаа зөв эхлүүүлж, эрүүл усалж арчлах арга”-н талаар маш товч бөгөөд тодорхой, бас их гүн утга агуулгыг агуулсан ном юм.

  1. Гэрлэлтийг зөв эхлүүлж, гэрлэлтийн эхэн үед гардаг төрөл бүрийн ойлгомжгүй байдал, нэгнээ хүлээн зөвшөөрөх үе шат, нэгнээ таних үе шатыг яаж ойлгож, даван туулах талаар өөрийн гэр бүлийн харилцаан дээр жишээ татан хэлсэн байдаг. Шал өөр орчинд өссөн хүн хоёр хүн нэгнийхээ амьдралын дадал зуршил, өсөж төрсөн гэр бүлийнх нь уур амьсгал орчиныг нь ойлгож, ярилцахаас эрүүл гэрлэлтийн суурь бий болдог хэмээсэн юм. “Жишээ нь нөхрийн гэр бүл оройтож босоод гэрийн ажлаа бүгд хамт удаан хийдэг байхад, эхнэрийн гэр бүл нь бүгд эрт босож, өөр өөрийн дааж авсан гэрийн ажлаа хийдэг” гэх мэт иймэрхүү бага сага ялгааг сайн ярилцаж, ойлгох нь чухал хэмээн пастор маань онцлон хэлсэн.

오늘 별의별 시시한 일로 기분이 상할 수 있지만 나중에서 그게 중요할까? (p24)
Өнөөдөр янз бүрийн жижиг сажиг юмнаас болж уурлаж болох ч гэсэн дараа нь тэр зүйлүүд чухал байх болов уу?

부부는 정서적, 육체적, 법적, 경제적으로 서로에게 자신을 전부 내준다. (p26)
Гэрлэсэн хосууд сэтгэл санаа, бие махбод, хууль эрх зүй, санхүүгийн хувьд бие биедээ өөрийнхөө бүх зүйлээ өгдөг.

Догдлол бол нэг их урт удаан хугацаа шаардахгүй ээ гэж. Ямар сайндаа л “хальтхан харц”, “гуравхан секунд” гэдэг үгнүүд гарахав дээ тэ. Түрхэн зуурын догдлолоор амьдралаа удирдуулахгүй байхад анхаарах нь бас зүйтэй юм байна гэж их бодсон.

아가서에 보면 “그대 눈짓 한번에 … 그만 반했소(아 4:9)”. (p35)
Соломоны дуун номон дээр “халтихан ганц харцаараа … догдлуулав(Соломоны дуун 4:9)” гэсэн байдаг.

2. Номны хамгийн их таалагдсан хэсэг бол дараах хэсэг юм. Библи дээр гардаг ишлэл болох “УУРЛАВЧ НҮГЭЛ БҮҮ ҮЙЛД, УУР ХИЛЭН ДЭЭР ЧИНЬ НАР БҮҮ ЖАРГАГ. ‘Ефес 4:26’ ” гэсэн энэхүү ишлэлийг тайлбарлаж, бас шинжлэх ухаанаар баталсан судалгааг иш татсан нь их зүйлийг бодогдуулж үнэхээр өөрийнхөө зүрх сэтгэл, ухаан санаа, сүнсээ хамгаалахын тулд уурласан уураа тухайн өдөртөө заавал тайлж, уургүй болж байж унтах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосон. Хэрвээ тэрхүү уураа тайлахгүй унтвал тэр нь урт хугацааны санах ой руу очиж тэр уур гомдол нь биед шингэж, намайг зовоодог гэдгийг бас маш сайн гүн ойлгосон юм.

화난 채로 잠자리에 들지 않기 (p39) 의학계의 정설에 따르면 잠자는시간은 낮 동안 배우고 경험한 내용을 기억과 습관으로 처리하는 시간이다.배우자에게 화난 채로 잠자리에 들면 원망하는 태도가 몸에 배고,그게 자꾸 반복되면 분노와 증오가 채질화되는 비극이 발생한다. (p40)
Уурласан чигээрээ орондоо орохгүй байх(p39) Анагаах ухаанд үзэж буйгаар унтах цаг бол өдрийн турш олж мэдсэн зүйлээ дурсамж болон дадал зуршил болгон боловсруулдаг цаг юм. Ханьдаа уурласан чигээрээ унтвал гомдол биед шингэж тэр нь байнга давтагдвал уур бухимдал, үзэн ядалт болон хувирдаг эмгэнэлт зүйл бий болох болно.

South Korea | 2024.12

Nyamka’s instagram, facebook, youtube channel

--

--

Nyamdulam Badam
Nyamdulam Badam

Written by Nyamdulam Badam

#Christian #Books, #Movie, #Drama, #Music, #Travel, #Self-improvement, #review

No responses yet