Ном | “Чамтай учрахаас өмнө” номын тэмдэглэл

Nyamdulam Badam
4 min readApr 14, 2020

--

(Жожо Мойес, 2012)

source : google.com

Унших юмсан гэж хэдэн жил бодож явсан номнуудын нэг юм. Угийн романтик кино зохиолд охид хүүхнүүд нугасгүйн болохоор би ч бас тэдний нэг нь.

Киног нь үзээд маш их уйлж, амьдралдаа үзсэн бэст кинонуудын жагсаалтад яах аргагүй оруулж байсан юм. Номноос сэдэвлэн гаргасан кинонуудын номыг нь уншвал киноноосоо илүү гоё байдгийг бүгд л мэдэх байх, ном нь киноноосоо хэдэн зуу дахин сонирхолтой байдаг. Кино нь үнэхээр тасархай болохоор ном нь бүүр гоё байх гэсэн маш их хүлээлттэйгээр номыг нь уншлаа. Уншингаа киноны үйл явдал тэр чигээрээ нүдэнд харагдаж, кинон дээр гардаг нарийн деталь хэсгүүд болох харц, хөдөлгөөн гээд л бүгд л номноос мэдрэгдэж байлаа. Тус зохиолоос сурах зүйлс үнэхээр их. Уиллийн туулсан амьдралыг харж маш олон зүйлийг эргэцүүлж бодож, бас маш олон зүйлд талархах талаар сурах болно.

Луигийн амьдралыг харж дэлхий ертөнц үнэхээр өргөн уудам, хийх зүйл маш их, өөрийнхөө туулсан болгоноор дэлхийг тэр чигээр нь дүгнэж болохгүй гэх мэт маш олон зүйлийг ойлгож эргэцүүлэх боломжтой.

​Харамсалтай нь би энэ номноос хүлээж байсан хүлээлт маань маш өөр байж, бас их өндөр хүлээлт тавьсан бололтой.

Эхлээд номыг нь уншаад дараа нь киног нь үздэг байж гэсэн бодол анх удаа төрөв. Номыг нь эхэлж уншсан бол их л сонирхолтой байх байсан байх. Их л сөрөг нийтлэл болох нь дээ сорри.. Гэхдээ өөрийн авсан сэтгэгдэлээ хуваалцаж байгаа болохоор ойлгоорой ~

​Дараах хэдэн хүслүүд бол миний энэ номонд нэмэх хүсэлтэй хэсгүүд юм…

  • Уиллийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, дурлалын оч ассан бодлууд, хайрын гал асч буй өрнөл хэсгүүд, хайртай бүсгүйгээ орхих шийдвэр гаргаж буй хүнд бөгөөд гашуун үе … гэх мэт түүний толгой дотор ямар бодол эргэлдэж, ямар шаналал зовоож, ямар их хайрыг тэр мэдэрч, Луиг харах үед зүрх сэтгэл нь хэрхэн догдолж байгааг маш ихээр мэдмээр байсан ч номон дээр түүний дотор тал руу өнгийсөн нэг ч зүйл гардаггүй… Түүнийг хүрээлэн буй хүмүүсийн л амьдрал, сэтгэл хөдлөл, бодлын талаар гарна. Маш харамсалтай.
  • Луи өөрийн мэдэлгүй Уиллд татагдаж, бага багаар түүнийг хайрлаж буй тэрхүү торгон мэдрэмжүүд илүү дэлгэрэнгүй гарсан бол… ​
  • Уилл ээждээ 6 сарын турш амьдралд нь ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бол “дигнитас” гэх газар руу явна гэж амладаг. Харин тэрхүү 6 сарын дотор Луи түүний амьдралд орж ирнэ. Уншингаа эцэстээ “дигнитас” руу явах шийдвэр гардаг гэдгийг мэдэж байсан хэрнээ л цаанаасаа багахан найдвар төрж, киноноосоо жоохон ч гэсэн өөр зүйл гарч хэд хоногоор ч болсон тэр хугацаагаа сунгаасай гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. ​Амьдрахад маш их хэцүү байсан ч Луигийн төлөө өөр бодол бодсон бол… Миний хэлэх гэсэн зүйл бол зүгээр л дахиад 6 сар ч юмуу, 3 сар ч юмуу Луигийн төлөө “дигнитас” явах хугацаагаа сунгаж үнэхээр тэр хугацаанд ч гэсэн ямар нэгэн өөрчлөлт гарахгүй, өмнөх шийдвэр нь тэр чигээрээ хэвээр байсан бол тэр үед дигнитас явах болно гэж тохиролцсон бол… Яагаад тийм өрнөл гараагүйн бол гэж их бодов. Бас хэд хоног ч болтугай илүү амьдарч Луитай хамт аз жаргалтай өнгөрүүлсэн бол… гэсэн бодол их төрж, бас бага зэрэг гомдох сэтгэл ч төрөв. Нөхцөл байдал үнэхээр тэсэхийн аргагүй хүнд, маш их туйлдсан гэдгийг ойлгож байгаа ч “хайр бүгдийг эдгээнэ” гэдэгт би хувьдаа итгэдэг болохоор ийнхүү бодсон байх.

Гэхдээ миний иймэрхүү зүйлийн талаар гарсан бол гэж хэлсэн бүгдийг зохиолч зориуд тийм сэтгэгдэл төрүүлэх гэж бичсэн байж ч болох юм. Ямартай ч “Чамтай учрахаас өмнө” номыг нулимстай уншиж дуусган дараагийн цуврал болох “Чамтай учирснаас хойш” унших гэсэн боловч Уилл бодогдоод нэг л сэтгэл тогтож өгдөггүй шүү. Гол дүрийн бүсгүй болох Луи өөр залуутай учирдаг гэж сонссон болохоор ийм хурдан түүнийг өөр залуутай учруулмааргүй санагдаж, Уиллийг араар нь тавьж байгаа мэдрэмж төрөх гээд байв ккккк Тэгээд дараагийн цувралыг нь эхлүүлж байгаад бүр уншихгүй байхаар шийдсэн юм. Бараг дахин хэзээ ч уншихгүй байх ккк Уиллдаа л үнэнч баймаар санагдаад байгаа болохоор

“Чамтай учирснаас хойш” зохиолийн эхэн хэсэгт Луи-н Уиллийг үдэж явуулан маш ихээр шаналж байгаа үзэгдлүүд гардаг бөгөөд тэрийг уншмааргүй санагдав. Миний бодол бол угийн “надад хугацаа өгөөч” гэж Луи хэлээсэй гэж бодож байсан ч тэр эцсээ хүртэл тэгж хэлдэггүй бөгөөд “шийдвэрээ өөрчлөхгүйгээр шийдсэн гэж” Уиллийн хэлэх үед өнгөрсөн үеийн бүхий л хөдөлмөр нь нуран уналаа гээд уйлан хайлан түүнтэй ганц ч үг дуугаралгүй явж, нас барахаас нь нэг хоногийн өмнө түүний байгаа газар очдог нь таалагдаагүй. Үнэхээрийн их гомдсон болохоор тэгснийг ойлгож байгаа ч гэхдээ л ….

За ингээд тэмдэглэлээ дуусгая. Дараагийн удаа дахин гоё номоор уулзацгаая.

Энэхүү номыг цөөхөн хэдэн үгээр илэрхийлье гэвэл : ​Луи, Уилл, Дигнитас, ХАЙР, ЕРТӨНЦ​​

​South Korea | 2020.04.14

Nyamka’s instagram, facebook, youtube channel

--

--

Nyamdulam Badam
Nyamdulam Badam

Written by Nyamdulam Badam

#Christian #Books, #Movie, #Drama, #Music, #Travel, #Self-improvement, #review

No responses yet