Кино | “Сальют 7” үзсэн сэтгэгдэл ба Жанибеков сансрын нисгэгчийн талаар

Nyamdulam Badam
6 min readMay 10, 2020

--

(Russian movie, 2017)

source : google.com

Найруулагч: Клим Шипенко
Продюсер: Антон Златопольский, Сергей Сельянов, Бакур Бакурадзе, Юлия Мишкенене
Гол дүрд:

  • Владимир Фёдоров-н дүрд Владимир Вдовиченков (бодитоор Владимир Жанибеков)
  • Виктор Алёхин-н дүрд Павел Миронова (бодитоор Виктор Савиник)
  • Валерий Шубин-н дүрд Александр Самойленко
  • Лилия Алёхина-н дүрд Любовь Аксёнова

​1985 оны “Хүйтэн дайн”-ы үед, сансарын талаар улс хоорондын өрсөлдөөн ид өрнөж байсан үе юм. Зөвлөлтийн онцгой эрхт өмч болох Сальют 7 сансарын зогсоол нь тойрог замаас гарч, удирдах боломжгүй болсон юм. Үүнийг сансарын өөр хөлөгтэй холбохын тулд нисгэгч Владимир Джанибеков болон Виктор Петрович Савиных нар ниссэн бөгөөд хүн төрөлхтөний түүхэн дэхь хамгийн хэцүү даалгавар тэдэнд өгөгдөнө. Америкийн НАСА-с таамаглаж байсан тэрхүү хэцүү даалгавар нь юм. Тойрог замаасаа гарсан Сальют 7-р зогсоол нь дэлхийн аль ч газар бууж магадгүй, газар нутгийн хэмжээ нь хамгийн их оронд буух өндөр магадлалтай зэрэг дэлхий даяар шуугиж, Сальют 7 хөлөгийн талаарх мэдээлэлд бүгд анхаарал хандуулна.

source : google.com

Миний хувьд киног сайн, муу хийсэн гэж дүгнэдэг мэргэжлийн кино шүүмжлэгч биш ч гэсэн мэргэжлийн бус миний нүдээр харахад үнэхээр гоё, маш сайн хийсэн санагдсан. Сансарт нисэх хоёр хүн сонгохоос авхуулаад гэр бүлийнх нь талаар гарч, улс хоорондын Хүйтэн дайны талаар ч гэсэн харуулж байв. Цаагуураа АНУ-г бас хөөрхөн хийгээд байгаа санагдав. Тэр нь ч үнэн дээ.

Сансарт ажиллаж байх явцад хөлгийн дотор тал нь битүү мөстсөн байсныг мөсийг нь хайлуулж дахин ажиллуулах гэж хичээж байх явцад нэг дусал ус хянах самбар руу нь орсноор хөлгийн дотор талд гал гарч гадаа ажиллаж байсан Владимир, дотор галыг унтраах гэж оролдож буй Викторыг харав. Тэрхүү хэсэг нь гарч байхад Виктор нь нас барсан гэж бодож байсан чинь нэлээн шархдсан байдлаар дахин гарч ирэхэд хичнээн баярласан гэж санана. Киноны найруулга ёстой лаг байв. Орос ах нараараа үнэхээр их бахархан байн үзлээ.

Гэр бүлтэйгээ утсаар холбогдож буй байдал

Даалгавараа гүйцэтгэж байгаад хүчилтөрөгчийн нөөц нь хүрэлцэхгүй болж нэг хүн нь л дэлхий рүү буцаж чадна гэсэн тооцоо гарч, Жанибеков үлдэж Виктор нь буц хэмээн дэлхийгээс тушаал өгч түүний гэр бүлийнх нь ирж түүнтэй ярихаар болов. Энэ хэсэг дээр ёстой үнэхээр их уйлсан юм кккк Гэр бүлээ гэж… Ямар ч кинон дээр байнга уйлуулж байдаг сэдэв шүү. Харин Владимир нь Викторт “чи ганцаараа явах болж байна, би үлдэхээр болсон. Чи удахгүй хүүхэдтэй болно шүү дээ” гэж хэлтэл Виктор нь би ганцарааа явчихаад “Хүүхэддээ юу гэж хэлэх юм бэ, хүмүүст бас юу гэж хэлэх юм бэ” гээд “Хөлгийн гадна нарны эрчим хүчний сэнсорыг засвал тогтой болж, тогтой болвол аврах анги иртэл хүлээх боломжтой. Тэгээд хоёулаа буцаж чадна” гэж хэлэн Владимирыг ятгаж чадав.

Нар мандтал цаг байгаа болохоор “алх”аар тэрхүү нарны эрчим хүчний дээр суурилуулсан төмрийг цохиж унаган сэнсорыг ажиллуулах хэрэгтэй болж шөнөжингөө алхаар цохисны эцэст тэр нь ямар ч үр дүнгүй зүйл болж хувирлаа.

Нар мандаж сүүлийн удаа цохиж үзье гэх үед өнөөх төмөр нь унаснаар нарны сэнсор нь ажиллаж, хөлөг тогтэй болж хөлгийн бүхий л систем дахин ажиллаж эхэлнэ. Яг энэ үед АНУ-н хөлөг хажуугаар өнгөрөн явж дотор нь буй сансрын нисгэгчид тэр хоёрыг хүндэтгэн ёслосоноор кино төгсөнө. “Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн хэцүү даалгаварыг тэрхүү хоёр биелүүлсэнээр кино дуусна.” Киноны төгсгөлд тэр үеийн бичлэг зургууд гарч киноны талаарх сэтгэл хөдлөлийг улам нэмж өгнө.

Бодит түүхээс сэдэвлэсэн кино тул, тухайн үеийн зураг нь гарна. Владимир Жанибеков, Виктор Савиник

Түүхэнд үлдсэн баримтан дээр үндэслэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Сальют 7 зогсоол руу даалгавар гүйцэтгэхээр ​явуулж буй 8 дахь ажиллагаа болох Союз Т-13 ажиллагаанд Владимир Жанибеков, Виктор Савиник хоёр 1985 оны 6 сарын 6-нд хөөрч “112 өдөр 3 цаг 12 минут 6 секунд”-н турш ажиллажээ. Даалгаварын хувьд сансрын хөлгийг түүхэнд анх удаа “үхсэн”(ажиллахаа больсон) сансрын станцтай холбосон бөгөөд энэхүү станцыг засвар хийсний дараа анх удаа ашиглалтын төлөв рүү буцаасан явдал юм. Хүйтэн дайны үе байсан болохоор энэхүү тэмдэглэлт үйл явдлыг дэлхий даяар ялангуяа гол өрсөлдөгч болох АНУ-с маш их анхааралдаа авч байсан бөгөөд кинон дээр АНУ-н нисгэгчид хүндэтгэл үзүүлдэг хэсэг нь ч энэхүү даалгаварыг АНУ-с хүлээн зөвшөөрч, хүндэтгэж байгааг илэрхийлж байгаа юм болов уу гэж би ойлгов.

Владимир Жанибековын хувьд энэхүү нислэг нь 5 дахь нь, Виктор Савиникийн хувьд 2 дах сансрын нислэг нь байв.

Союз Т-14 ажиллагаанд Георги Гречко, Владимир Васютин, Александр Волков хоёр мөн хамт ниссэн бөгөөд дэлхий рүү буцахдаа Владимир Жанибеков, Георги Гречко хоёр хамт Союз Т-13 ажиллагааны хөлөгөөр түрүүлж буцаж, түүний дараа Владимир Васютин-н бие муу байсан тул Виктор Савиник, Владимир Васютин, Александр Волков гурав Союз Т-14 ажиллагааны хөлгөөр дэлхий рүү буцсан юм.

Владимир Жанибековын талаар :

Монголын анхны сансрын нисгэгч Гүррагчаатай хамт сансарт ниссэн хүн гэдгээр нь Владимир Жанибековыг Монголд мэдэхгүй хүн ховор бизээ. Нийт 5 удаа сансарт нисэж байсан бөгөөд хөлгийн гадна 2 удаа гарч ажиллаж байсан ба нийт 8 цаг 35 минут задгай сансарт байсан гэнэ.

  • Союз27 ажиллагааны хөлгөөр нисээд Союз 26 ажиллагааны хөлгөөр буцаж ирсэн.
  • Союз 39 ажиллагаа : Монголын анхны сансрын нисгэгч Гүррагчаатай хамт ниссэн (1981.03.22~1981.03.30). Сальют 6 нэртэй сансрын зогсоол дээр очсон байна. Сальют 6 дээр оршин сууж буй EO-6 багийнхан Intercosmos багийнханд станцын тоног төхөөрөмжөөр тусалж, мөн айлчлалын багийн(Гүррагчаа, Жанибеков хоёр) туршилтын хэрэгцээнд нийцүүлэн ажиллав. 3 сарын 28–29-нд Монголыг сансраас судлахад голчлон ажилласан бөгөөд айлчлалын багийнхан мөн 3-р сарын 29-нд сансрын хөлгийг шалгаж үзжээ. Энэ үед Сальют 6 хөлгийн EO-6 багийн бүрэлдэхүүнд Виктор Савиник байсан байна.
crewed mission (source : wikipedia)
  • Союз Т-6 ажиллагаа : Францын анхны сансрын нисгэгч Жан-Луп Кретьен, Зөвлөлтийн Александр Иванченковтой хамт ниссэн. Сальют 7 зогсоолтой холбогдсон бөгөөд тэнд байсан сансрын нисгэгчид Францын сансрын нисгэгчид Салют 7-ийн долоо хоног тутмын хог хаягдлыг станцын жижиг хогны хайрцгаар дамжуулан сансарт хаях боломж олгов гэж wikipedia дээр бичжээ.
  • Союз Т-12 ажиллагаа : 1984 он,
  • Союз Т-13-сансрын сүүлийн нислэг(Сальют 7 киноны бодит түүх)

Дэлхийн баатар болсон сансрын нисгэгч. Гэхдээ нэг сонин юм нь Владимир Джанибеков Монголын нисгэгчтэй хамт сансарт ниссэн байхад Монголоос зөвхөн Сүхбаатарын одонгоор шагнасан ба, түүнтэй хамт Сальют 7 руу ниссэн Викторт Монголоос БНМАУ-н баатар цол, Сүхбаатарын одон, мөн Дархан хотын хүндэт иргэн гэх мэт медалиуд өгсөн байна(Wikipedia). Владимир Жанибековт өгсөн Монголын медалиуд Вики дээр тэмдэглэгдээгүй байна уу, эсвэл угийн ганцхан Сүхбаатарын одон л өгсөн үү гэдэг нь дахин судлах хэрэгтэй болж байна даа. БНМАУ-н баатар цол тэмдэг гардуулсан юм шиг байгаа юм. Тэр нь харин тэмдэглэгдээгүй үлдсэн бололтой… Дараа дахин өөр нийтлэлээр энэ талаар бичимж.

Ямартай ч энэхүү киног үзээд Орос ах нарынхаа мундаг гэдгийг дахин харж, мөн Гүррагчаатай маань хамт сансарт ниссэн Владимир Жанибеков дэлхийн баатар юм байна гэдгийг мэдэж авлаа. Нэг сонирхолтой юм нь жингүйдэлийн үеийн үйлдэл хөдөлгөөнийг бодитоор мэдэрч харуулахын тулд өдөрт 12 цагийн турш зураг авалт үргэлжилж энэхүү хугацааны 90%-д нь олсноос зүүгдэн тэг таталцалын байдлыг харуулахыг зорьсон байна. Бараг жинхэнэ сансрын нисгэгчдийн адил ачааллыг тэсвэрлэхийн тулд жүжигчид биеийн тамирын дасгал сургуулилтыг хийх хэрэгтэй болсон байна.

Владимир Жанибеков(78 настай), Виктор Савиник(80 настай)

Шөнөжингөө судалсны үр дүнд их юм мэдэж, сансар огторгуйн талаар, нисгэгчдийн талаар, Монголын сансрын нисгэгчийн талаар юу гэж бичсэн талаар гээд их юм мэдэж авав. Бас Монгол улсын сансрын нисгэгчээрээ үнэхээр бахархаж байна. Сальют 7 киноны гол дүр болох Владимир Жанибековтай хамт нисэж байсан гэхээр ёстой үгээр хэлэхийн аргагүй баяр хөөр хэх.

South Korea | 2018.02.24

Nyamka’s instagram, facebook, youtube channel

--

--

Nyamdulam Badam
Nyamdulam Badam

Written by Nyamdulam Badam

#Christian #Books, #Movie, #Drama, #Music, #Travel, #Self-improvement, #review

No responses yet