Кино | “Soul” үзсэн сэтгэгдэл болон ‘ENJOY EVERY MINUTES”
(@CGV THEATHER, 2021)
Нийтлэл идэвхитэй оруулах юмсан гэж байнга бодогдож байсан ч таг мартах үе ч гарч, нийтлэл оруулаад ямар ч утгагүй юм шиг санагдах үе ч гарч, залхуурч хойшлуулах үе ч гарсаар нэг мэдэхэд цаг хугацаа намайг хүлээлгүй жил тойроод явсан байв. Одооноос үнэхээр хэрэгтэй, хэрэггүй өөрийнхөө амьдралд болж өрнөсөн, үзсэн туулсан бүхнээрээ бөмбөгдөх болно. Өмнө нь бичих гэж хадгалсан байсан нийтлэлүүдээсээ засч янзлаад оруулж эхэлнээ.
2021 оны Оскараас “Шилдэг анимэйшн”, “Киноны шилдэг хөгжим” зэрэг шагналыг хүртсэн ‘Soul’ гэх киноны талаарх нийтлэлийг хүргэе. Энэ киног үзээд нэлээн удсан ч сэтгэлд маш тод томруунаар ганцхан өгүүлбэр үлдсэн бөгөөд тэрхүү өгүүлбэр нь :
“Enjoy Every Minutes. ”
Бидний сайн мэдэх “Inside Out” анимэйшний найруулагч болох Pete Docter гээч хүн найруулсан болохоор нээлтээ хийхээс л өмнө олны анхаарлыг татаж байсан киноны нэг бол яах аргагүй “Soul” байсан юм. Би ч тэрхүү хүлээлт үүсгэж байсан хүмүүсийн нэг бөгөөд анх үзээд маш гайхалтай мэдрэмжийг авч, өдөр тутмын амьдралдаа өөрөөсөө байнга асууж, зөв буруу гэж байнга бодож байсан зүйлсийнхээ хариуг олсон мэт мэдрэмж төрсөн юм. Заавал амжилтанд хүрч, хамгийн мундаг нь болох хэрэгтэй юу? Нэг л өдөр бүгд үхэх байж, энэ дэлхий дээр амьдрах хугацаандаа нэгнийхээ дээр гарах гэсэн өрсөлдөөн заавал байх хэрэгтэй юу? Хоёрын хооронд үхэхийн хооронд тэгж утгагүй зүйлсийн төлөө үхэн хатан зүтгэх хэрэгтэй юу? гэх мэт олон зүйлсийг бодогдуулсан гайхалтай кино. Тиймдээ ч Оскараас шилдэг гэсэн шагналуудыг хүртсэн байх.
Кинон дээр гарах жазз хөгжим бол жазз хөгжмийн талаарх мэдлэг “А” ч байхгүй надад үнэхээр шинэлэг, сонсголонтой, маш гайхалтай сонсогдож кино үзэнгээ дуунд нь уусангаа үзсэн цөөхөн киноны нэг байсан юм.
За ингээд бусад дэлгэрэнгүй мэдээллийг киног үзэн мэдээсэй гэж хүсч байна. Илүү олон юм бичиж spoiler-доод дэмий байх тийм үү? хихи. Киноны төгсгөлд Солонгосоор бол cookie video(쿠키 영상) буюу богинохон бичлэг байдаг гээд хүлээж хүлээж сонслоо. Тэгсэн надтай адилхан хүлээж байсан маш олон хүн нэг дор бүгд писхийтэл инээсэн хэсэг байсан юм. Дараах хэсэгт эхний өгүүлбэрийг нь л бичлээ. Үлдсэнг нь та бүхэн кино үзээд доор комментээр бичээрэй гэхгүй юу кккк.
It’s over. .. …. ~~~
Аан бас өөрийнхөө мөнгөө төлөөд үзээрэй. Таны хүч хөдөлмөрөө гарган хийсэн гоё бичлэгийг, гоё хоолыг, гоё зургийг хэн нэгэн байнга хулгайлаад, тэрнээс нь мөнгө олоод байвал танд таатай байхгүйтэй адил энэ киног хийх гэж өөрийнхөө хамаг хүч хөдөлмөр, нойр хоол бүхнээ зарцуулсан хүмүүсийн хөдөлмөрийг ч гэсэн та үнэлэх хэрэгтэй. Мөнгөө төлөөд кино театрт юмуу, эсвэл нэтээр зарж байвал худалдаж аваад үзээрэй гэж санал болгох байна.
Эцэст нь киноны OST дундаас надад хамгийн их таалагдсан дууг хүргэе ~
South Korea | 2021.01
Nyamka’s instagram, facebook, youtube channel