Драма | “Сигнал” драма үзсэн сэтгэгдэл
(시그널, tvN drama, 2016)
“Бидний цаг хугацаа холбогдлоо.” Өнгөрсөнөөс ирсэн дуудлага(сигнал)-р холбогдож одоо болон өнгөрсөн цагт буй мөрдөгч нар удаан хугацааны турш илрээгүй нууц хэргүүдийг сөхнө.
tvN гэх Солонгосын кабелийн сувгийн цор ганц удаа хийсэн “tvN10 Award” гэх наадмаас “Дурсамж 1988”-с илүү шагнал авч, түүнийг нь ч хүмүүс ойлгомжтой зүйл мэтээр хүлээж авахыг хараад ямар драма болоод ингээд байгаа юм бол, нэг үзье даа гэж бодоод хэдэн жил өнгөрөв… үнэхээр харамсаар… ийм гоё драмаг үзэхгүй хойшлуулах гэж…
Драма үзмээр санагдаад гоё драма юу билээ гэж хайж байтал “Сигнал” сонголтоор гарч ирэхээр нь алдартай юм чинь үзье дээ гэж бодоод үзлээ. Тэгсэн!!! Ингэж хэдэн өдөр нойргүй үзэх гэж… Ийм гоё драма байдаг аа! Жүжигчид нь үнэхээр кинонд уусаж ортол үнэхээр сайн жүжиглэж, өрнөж буй үйл явдал нь ч утасны цаанаас босмооргүй болтол суулгаж чадав. Үнэхээр домог болох драма!
Гол дүрд 1999 онд Инжүд болсон арван жилийн охиныг бүлэглэн хүчирхийлсэн хэргийн сэжигтэн Пак Сон Ү(박선우)-н дүү Пак Хэ Ёон(박해영)… Ахынхаа хилс хэргээс үүдэн цагдаа болж нэгэн өдөр гэнэт станцаар 20 жилийн өмнө сураггүй алга болсон И Жэ Хан(이재한) мөрдөгчөөс дуудлага ирснээр драма эхэлж мөн урт хугацааны илрээгүй хэргийг мөрдөх ажиллагаа ч дахин эхэлнэ. Ча Сү Хён(차수현)мөрдөгчтэй хамт ~
И Жэ Хан мөрдөгч болон Ча Сү Хён мөрдөгч нь 20 жилийн өмнө нэг багт ажилладаг байсан бөгөөд Ча Сү Хён мөрдөгч нь И Жэ Ханд хайртай байв.
Өнгөрсөнд байсан мөрдөгч болон одоо цагт ажиллаж буй мөрдөгчдийн чин сэтгэлийн хүсэл нь илрээгүй хэргүүдийг илрүүлж тус сигнал(дуудлага) нь хохирогчдын гэр бүл дахин шархлах ёсгүй гэсэн найдвар болон хүслийг өвөрлөн хийгдсэн бөгөөд гэм үйлдсэн нэгэн нь заавал хариуг нь хүртэх ёстой ба үнэн болоод шударга ёс заавал ялна гэсэн санааг агуулдаг.
Драма дээр гардаг хэргүүд :
(Бодит хэргээс сэдэвлэн бичсэн тохиолдол ч байгаа гэв)
- 1997 он Ким Юүн Жон-г барьцаалсан болон хүн амины хэрэг, Со Хён Жүний хүн амины хэрэг
Пак Хэ Ёоныг харж байхад сураггүй алга болж аллагад өртсөн эмэгтэй хүүхэд… Энэ хэргээр эхлэн станцаар харьцаж урт хугацаанд илрээгүй хэргийг илрүүлэх ажиллагаа эхэлдэг. Анхны сигнал нь “Сон-Иль сэтгэцийн эмнэлэгийн ардаас цогцос олдсон” үүнийг яаж мэдсэн юм гэж И Жэ Хан мөрдөгчөөс дуудлага ирнэ. 20 жилийн дараа мөнгөнөөс болж нэг хүүхдийн амь насыг бүрэлгэн мөн найз залуугийнхаа амь насыг ч бүрэлгэсэн нэгэн бүсгүй баригдаж ийнхүү хэрэг илэрснээр “урт хугацааны илрээгүй хэргийг мөрдөх” багийнхан бүрдэнэ.
2. 1989 он Кёнги-Намбү цуврал аллага
Эмэгтэйчүүдийг араас нь даган явж амь насыг нь бүрэлгэдэг хүүхдээ нуун дарагдуулж, өөр хүнд хилс хэрэг тохсон хэрэг. Үүнээс болж өнгөрсөн дэх үйл явдал өөрчлөгдвөл одоо болж буй үйл явдал ч дагаад өөрчлөгддөг юм байна гэдгийг мэднэ. Хэрэгтэй ямар ч хамааралгүй байсан хүний амь нас ч гэсэн алдах магадлалтай, бас өөр нэгний амь насыг аврах боломжтой гэдгийг олж мэдэв. И Жэ Хан мөрдөгчийн хайртай байсан бүсгүй амиа алдаж, мөн тэр бүсгүйн үлдээсэн киноны тасалбарыг авсан И Жэ Хан мөрдөгч нь ганцаараа кино үзэж маш ихээр уйлдаг. Би ч гэсэн дагаж хэсэг уйлав ….
3. Кэсүдун өндөр албан тушаалтны цуврал аллага → холбоотой — Шин Да Хэ сураггүй алга болсон хэрэг
4 удаагийн хулгайн хэрэг … (Ханёон гүүр нурсан хэрэг-У Гён Тэгийн охин) У Гён Тэ гэх залууг хилс хэрэгт оруулан, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс нь хэргээсээ мултарч гарсан ч станцаар дамжуулан эцэст нь шударга ёс ялдаг!!!
4. 1997 оны Хунвондун цуврал аллага
Багадаа хүчирхийлэлд өртөж өссөн залуу том болоод уйтгар гунигтай бүсгүйчүүдийг дагаж, гэртээ авчран уут толгойд нь углаж, гарыг нь хүлж, хоолойг нь боон алсны дараа эхний хоёр хүнийг хогийн саванд хаяж, дараа нь ууланд аваачин булсэн хэрэг. Гэвч өнгөрсөнд буй мөрдөгчтэй хамтарч ажиллаж байгаа учраас станцаар дамжуулан амь насаа алдах байсан 7-н хүнийг авардаг.
Хайртай бүсгүйгээ алсаны дараа, анх удаа мэдэрч буй тэр мэдрэмжээ юу гэдгээ мэдэхгүй, яаж хайрладагийг мэдэхгүй учраас… тэр эмэгтэйг алсаны дараа дахин хүн алаагүй гэж өнгөрсөнд буй И Жэ Хан мөрдөгч хэлэв. Энэ үгийг сонсоод маш их сэтгэл өвдөв. “Тэр хэрэгтэн чөтгөр шиг биш байсан, мэдээж аллага гэдэг бол галзуу үйлдэл л дээ. Хохирогч нар нь үнэхээр өрөвдөлтэй ч гэсэн нөхцөл байдал болон өссөн орчиныг харахад хэрэгтэн ч гэсэн үнэхээр өрөвдөлтэй байсан.” Үнэхээр үнэн үг байв…
5. 1999 он Инжү арван жилийн охиныг бүлэглэн хүчирхийлсэн хэрэг & Ан Чи Сү дайрсан хэрэг & Пак Сон Ү гэнэтийн үхэл
Киноны бүх хэргийн түлхүүр болсон хэрэг. Пак Хэ Ёоны ах хилс хэрэгт орж, түүнийг илрүүлэх гэж мөрдөж байгаад амиа алдсан И Жэ Хан мөрдөгч. Энэхүү хэрэг нь энгийн нэг хэрэг биш байсан бөгөөд хэргийн ард мөрдөгч, мөрдөгчийн ард УИХ-н гишүүн байлаа. Суллагдан гарсан Пак Сон Ү-г Ким Бом Жү мөрдөгч алж, амиа хорлосон болгож хуурамчаар харуулан түүнийг И Жэ Хан мөрдөгч илрүүлэх гэж мөрдөж байгаад Ким Бом Жү-н ард УИХ байгааг мэднэ. И Жэ Хан мөрдөгч рүү дайрсан өдөр хүртэл станцын дуудлага Пак Хэ Ёонтой холбогдож байгаад түүнээс хойш дуудлага тасрав. Гэвч И Жэ Хан мөрдөгчийн явуулсан захиаг Пак Хэ Ёон уншиж, Ча Сү Хён мөрдөгчтэй уулзан И Жэ Хан мөрдөгчийг хайхаар явна.
Пак Сон Ү-н үхэл амиа хорлолт биш аллага байсан гэдгийг И Жэ Хан мөрдөгч илрүүлж түүний гэр бүлийнхэнд хэлнэ. Тэр үед бүгд уйлж би ч бас дагаж хэсэг уйлав. Дахиад л сад тавилаа ….
“Үнэхээр сайхан сэтгэлтэй, зөв хүүхэд харамсалтайгаар амиа алдаж”ㅠㅠㅠㅠ
Сэтгэгдэл :
Өдийг хүртэл үзсэн бүх драманаас хамгийн шилдэг нь! Ийм гоё драмаг үзэлгүй өдийг хүрсэндээ үнэхээр харамсах хэмжээний ~ үнэхээр сонирхолтой!!!!!
Мөнгөгүй, ар талгүй, хүч чадалгүй хүмүүсийн бодит байдлыг маш тод томруунаар харуулж өгсөн. Харуусал, гомдол өөрийн эрхгүй төрнө…Тийм үйл явдал дахин бүү гараасай!!! Би ч гэсэн тийм хүн болохгүй юмсан гэж бодонгоо үзэв.
Эцэст нь, жүжигчидийн жүжиглэх чадвар маш сайн байсан болохоор кинон дотроо орон үзсэн юм.
Сүүлийн үзэгдэл ~ Энэ замын төгсгөлд И Жэ Хан мөрдөгч амьд байгаасай гэж хүсч, үзэж буй хүмүүсийн зүрх сэтгэлийг түгшээсэн мөч байсан юм. ..
Жон Хён сувилалд танхайн бүлэглэлийнхэн гүйлдэж, станцаар дуудлага ирэн, И Жэ Хан мөрдөгчийн сүүдэр харагдсан станцын дуудлагад хариу өгсөнгүй.
Сигнал 2, 3, 4, 5 цуврал нь гараасай~~~~~~~~~~~
заавал!!! please ~
OST нь ч гэсэн кинотойгоо үнэхээр лаг тохирсон. Драма эхлэх үед болон дуусах үед явдаг дуу нь үнэхээр тасархай~
Доорх линкээр орж дууг нь сонсоно уу ~
South Korea | 2018 он
Nyamka’s instagram, facebook, youtube channel