Драма | “Итэвон класс” драма үзсэн сэтгэгдэл

Nyamdulam Badam
6 min readMar 31, 2020

--

(이태원 클라쓰, JTBC drama, 2020)

source : naver.com

Гарч эхэлсэн даруйдаа л олны анхаарлын төвд байж, дуусан дуустлаа залуусын ярианы сэдэв болсон “Итэвон Класс”…

Анх 2017 онд Гуан Жин(광진) хэмээх зураач вэбтүүн цуврал гаргаж энэ нь маш олон хүний анхаарлыг татаж алдартай болсон учраас драма болгож олны хүртээл болгохоор шийдсэн байна.

source : naver.com

Эрэгтэй гол дүрд Пак Со Жүн(박서준, 32 настай), эмэгтэй гол дүрд Ким Да Ми(김다미, 25 настай) тоглосон бөгөөд Пак Со Жүний хувьд анх Dream High 2-т туслах дүрд тоглосноор урлагийн гараагаа эхлүүлэн түүнээс хойш Hwarang(화랑, 2016), Fight for my way(쌈, 마이웨이, 2017), What’s wrong with secretary Kim? (김비서가 왜 그럴까?, 2018) зэрэг драмануудад тоглож олны хайр хүндэтгэлийг хүлээн аль хэдийн топ жүжигчин болсон гэдгээ баталсан юм. Харин Ким Да Ми-н хувьд дөнгөж гараагаа эхэлж буй шинэ жүжигчин бөгөөд “Итэвон Класс” драмагаар дамжуулан одоо аль хэдийн сайн жүжигчдийн тоонд орсон гэдэгт итгэлтэй байна.

source : naver.com

​Киноны агуулгын хувьд шударга бус нийгэмд залуу насны аагаараа нэгдэн өөр өөрийн үнэ цэнээ даган эрх чөлөөг хайж буй залуучуудын талаар өгүүлэх бөгөөд Солонгост буй залуучуудын тэр дундаа гадаад залуучуудын хамгийн ихээр цуглардаг газар болох Итэвоныг дэлхийтэй зүйрлэсэн юм. За ингээд драманы талаарх сэтгэгдэлээ эхэлье!

단밤 — “Чихэрлэг орой” pub

​1. Бизнес бол хүн! (장사는 사람이다!)

Өнөө үед бизнес хийдэг ихэнх хүний боддог нэг зүйл бол бизнес бол бизнес, бизнес бол харилцаа гэдэг ч бизнес бол хүн гэдэг талаар ярилгүй өнгөрдөг. Бизнес эрхлэх нь хүний төлөө байтал тэрийг буруугаар ашиглан эрх мэдэл, хэн нэгнийг унагаах, дорой нэгнийг дээрэлхэх хэрэгсэл болгон ашигладаг тохиолдол нь дэлхийн хаана ч байдаг л үзэгдэл болоод байна. “Чихэрлэг орой” (단밤) нэртэй pub нээж, хамт шоронд байсан мафийн бүлэглэлийн гишүүн залуу, хамт үйлдвэрт ажиллаж байсан трансжендэр залуу, мөн насанд хүрээгүй сурагчид архи худалдсан шалтгаанаар түр хаалгаа барихад хүргэсэн Инстаграмын од sociapath(өөрийн авахыг, эзэмшихийг хүссэн зүйлээ ямар ч хамаагүй арга замаар авч байж сэтгэл нь ханадаг нэг төрлийн сэтгэцийн өвчин) характертай Ким Дами, аавынх нь аминд хүрсэн өстөн залуугийн гэрээсээ оргосон дүү зэрэг хүмүүсээр багаа бүрдүүлж тэднийг 100 хувь өөрийн тал болгож чадсан Пак Сэру-и(박새로이) нь нийгэмд гадуурхагдан, өөрийн хүрээлэлдээ бүтэхгүй хүн гэж үнэлэгдэж буй хүмүүсийг өөрийн баг болгож, тэднийг хүлээн зөвшөөрч зөв зүйлээр нь босгон байгуулж, урам зориг өгч, хүн шиг зөв амьдрах арга замыг зааж өгдөг. Мөн хүнтэй хүн шиг харьцаж, хүнийг байгаагаар нь хүлээж авсанаар тухайн хүн өөртөө итгэлтэй болж, цаашлаад өөр хэн нэгэнд туслах, гараа сунгах сэтгэлтэй болдог гэдгийг харуулсан юм.

Хүн итгэлтэй амьдрах хэрэгтэй гэж заасан юм. Тэр бол миний итгэл үнэмшил бас миний аавын заасан сургааль, цаашдаа ч гэсэн тэгж амьдрахыг хүсч байна!

​2. Итгэлтэй амьдарцгаая! (소신 있게 살자)

Залуучууд шударга бус байдлаас болоод мөн яаж эхлэхээ мэдэхгүйгээс болж өөрийн хүсч мөрөөдөж, зорьж буй зүйлсдээ бууж өгөх нь бий. Хэзээ ч бууж өгөлгүй эцсийг нь хүртэл зүтгэвэл заавал зорьсондоо хүрдэг гэдгийг энэхүү драма харуулсан бөгөөд залуучууд “итгэлтэй” байх хэрэгтэй, бүү бууж өг гэсэн мэссэжийг үнэхээр тод томруунаар харуулж өгсөн.

Төрөхдөө хоосон төрсөн ч хүсч буй зүйл минь маш их байна.

3. Төлөвлөгөө, зорилго гаргацгаая! (계획을 짜자!)

Гол дүрийн залуу болох Сэру-и нь шоронд орж тэнд байхдаа хэрхэн баян болох талаар маш нарийн төлөвлөгөө гаргадаг. Компани ямар байх ёстой, орлого зарлагаа яаж зохицуулах хэрэгтэйг, хэр их мөнгө шаардлагатай зэрэг бүх л зүйлийг төлөвлөж төлөвлөгөөнийхөө дагуу 7 жил хар бор ажил хийж мөнгөө цуглуулан аавтайгаа эхлүүлж байсан пабаа дахин нээдэг. Нээх хүртэлх зам нь амар байгаагүй бөгөөд маш олон зовлон туулж, ганцаараа зүтгэж байсан ч эцэст нь тэр ялсан юм! Биелэх хүртэл нь бүү бууж өг!!!

​4. Зүрх сэтгэл бол Give & Take биш! (마음은 기브 앤 테이크 아니다!)​

(고백 그리고 기다림) Солонгос драманы шинэ эрин үе ирж байгаа бололтой ккк. Нийт агуулга дундах хайр сэтгэлийн гурвалжин, дөрвөлжин харилцаа нь драманы ихэнх хувийг бус багахан хувийг эзэлнэ. Эмэгтэй хүн дасаж дурладаг биш харин эсрэгээрээ эрэгтэй нь дасаж дурласанаар драма дуусна кккк. Бусад ажилтнуудын ямар шалтгаанаар өөрийнх нь пабад ажиллаж байгааг захирал болох Сэру-и нь мэдэж байсан ч өөрийнхөө амьдралаа бүрэн зориулахаар шийдэн хажууд нь байхыг хүссэн бүсгүйн зүрх сэтгэлийг мэдэхгүй, зөвхөн өөрт хэрэгтэй хүн гэсэн шалтгаанаар ажилд аван хамтран ажиллана. Бүсгүй ч залууг өөрийн болгохын тулд өөрийн чаддаг бүхнээ компанийн төлөө зориулж(компанийн биш залуугийн төлөө юм байна ккк) өөр бүсгүйд сэтгэлтэйг нь мэдсэн хэрнээ бууж өгөхгүй, хажууд нь байж түүний төлөө сургуулиа орхин компанийг нь хамтран босгон байгуулж эцэст нь өөрийнх нь төлөө амьдралаа зориулж буй түүний сэтгэлийг залуу ойлгон төгсгөлд нь бүсгүйн төлөө өөрийн амиа золиослон байж түүнийг аварна. Зүрх сэтгэл гэдэг “өгсөн бол заавал авах ёстой зүйл биш.” Зүрх сэтгэлээ өгөх нь таны өөрийн эрх мэдэлтэй адил нөгөө хүний зүрх сэтгэлээ өгөх нь ч гэсэн тэр хүний эрх мэдэл…

Ганцаараа ямар их зовлонг туулж, хэр их зовсоныг нь илтгэх сорви, түүнийг нь харсан бүсгүй…

​5. Вэбтүүн болон драма нь олон хүний анхаарлыг татаж, алдартай болсон шалтгаануудын нэг нь магадгүй өрнөл нь маш хурдан бас үзэж буй хүний сэтгэл онгойтол илэн далангүйгээр шууд нүүрэн дээр нь хэлчихдэг учраас тэгсэн байх гэж бодном. Нэг ангид маш олон үйл явдал өрнөж, энэ анги нь битгий дуусаасай гэж бодогдтол үргэлжилнэ. Сүүлийн ангиийг нь үзэж байхдаа битгий дуусаасай гэж бодогдсон цөөхөн драмануудын нэг юм ккк. Магадгүй 2-р цуврал нь гарах байх гэж хүлээе дээ~~~ Над шиг хүлээж буй олон хүмүүс “2-р цуврал нь хэзээ гарах бол” гэж навэр(Солонгосын хамгийн том портал сайт) дээр их л асуусан байна лээ ккк

Сүүлийн анги дээр урилгаар тоглосон Park Bo Gum(박보검)

​6. OST

Энэ драманы ost-ууд нь үнэхээр гоё. Залуучуудад эрч хүч өгөх, хурдан хэмнэлтэй, цаанаа л сүр сар гэсэн сонсонгуут шууд дотроос нэг юм ундарсан тийм дуунууд 😉 дараах линкүүдээр ороод сонсоно уу ~~

OST list

Gaho — Start(시작)

Guckkasten(국카스탠) — Stone Block(돌덩이)

Kim feel(김필) — Someday, the boy (그때 그 아인)

The vane(더 베인) — No Break(직진)

Sondia — Maybe

The Rose(장미) — You make me back

Lee Chan Sol(이찬슬) — Still fighting it

Sondia — Our souls at night(우리의 밤)

Пак Со Жүний фен болсон хүмүүст :

Пак Со Жүн буюу гол дүрийн залуу амьдрал дээрээ яг ямар хүн бэ гэдгийг харж болох нэг нэвтрүүлэг байдаг юм. Энэхүү нэвтрүүлэг нь тухайн үед гарч байхдаа ч гэсэн маш их шуугиан тарьж байсан бөгөөд нэр нь “Youn’s kitchen 2”(2018) юм. Тус нэвтрүүлэгт Солонгосын нэрт жүжигчид Испанид очин Солонгос ресторан нээж тогооч, менежэр, зөөгчөөр ажиллаж тэрхүү газар өрнөсөн үйл явдлыг харуулдаг бөгөөд мөн тухайн улсын талаар ч гэсэн гардаг нь аялах хүсэлийг маш их төрүүлдэг, үнэхээр сонирхолтой нэвтрүүлэг юм. Энэ нэвтрүүлгийг хэрвээ та үзвэл ямар байснаа сэтгэгдэлээр хуваалцаарай :)

Баруун гар талаас Солонгосын нэрт жүжигчин Юүнь Ёо Жонь(윤여정), Пак Со Жүн(박서준), Жон Юү Ми(정유미), И Со Жин(이서진)

South Korea | 2020.03.31​

Nyamka’s instagram, facebook, youtube channel

--

--

Nyamdulam Badam
Nyamdulam Badam

Written by Nyamdulam Badam

#Christian #Books, #Movie, #Drama, #Music, #Travel, #Self-improvement, #review

Responses (1)