Драма | “Mr. Sunshine” үзсэн сэтгэгдэл болон “Gun, Glory, Sad ending”

Nyamdulam Badam
5 min readAug 17, 2020

--

(미스터 션샤인, tvN, 2018)

source: naver.com

Gun, Glory, Sad ending…

Өнөөг хүртэл гарсан драмануудаас маш өөр онцлог чанартай бөгөөд хайр дурлал, өс хонзон, эх орноо хамгаалах гэсэн тэмцэл, нийгмийн бүлэглэлүүд, улс орны соёлууд, нийгмийн давхаргын ялгаа гэх мэт маш өргөн хүрээг товч бөгөөд тодорхой бас уран нарийн аргаар илэрхийлсэн маш гоё драма. 신미양요(1871 он-Америкийн худалдааны онгоцыг сөнөөснөөс болж Америкиас тухайн үеийн Жусон буюу одоогийн Солонгос руу хийсэн дайралт)-н үед Америкийн онгоцонд сууж Америкт очсон нэгэн хүү Америкийн армид элсэж өөрийг нь орхисон эх орон болох Жусон руу эргэн ирсэнээр драманы үйл явдал өрнөнө.

(source: naver.com )

“Таны хамгаалах гэсэн Жусонд хэн амьдардаг юм бэ? Боол амьдарч чадах уу? Махны худалдаачин амьдарч чадах уу?”

source: naver.com

“Би ч гэсэн цэцэг болон амьдарч байна, гэхдээ галт цэцэг. Тийнхүү тодоос тод гэрэлтээд унтрах болно. Галт цэцэгээр”

  1. Продьюсер болон Зохиолч (연출 및 극본)

Зохиолыг нь алдарт Ким Ин Сүг зохиолч бичсэн бөгөөд Монголчуудын сайн мэдэх “Secret garden”, “The Heirs”, “Goblin”, “Нарны үр сад” гэх мэт драманы зохиолыг бичсэн юм байна. Продьюсер нь мөн л бидний сайн мэдэх “Dream High 1, 2”, “Goblin”, “Нарны үр сад” хэмээх драманы продьюсераар ажилласан И Ин Пуг хэмээх эрхэм юм. Зохиолч болон продьюсерийн хувьд өмнөх драмануудаасаа эрс өөр жанрын драма гаргасан нь үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж, драманы илэрхийлэх гэсэн санаа болон мессэж нь маш олон хүний сэтгэлд хүрсэнээр алдартай драмануудын нэг болсон гэж бодож байна.

source: naver.com

2. Драма үзэгчдийн хувь- рейтинг (시청률 )

Рейтинг хэр өндөр байгаагаас тухайн драма хэр олон хүнд хүрсэнийг тодорхойлдог бөгөөд Mr. Sunshine-н хувьд кабелийн телевиз болох “tvN”-с гаргасан драма юм. Тухайн үедээ кабелийн телевизүүдийн драманы түүхэн амжилтыг эвдэж хамгийн их үзэгчтэй драма болсон юм. Зөвхөн үзэгчдийн хувь өндөр байгаад зогсохгүй одоо болтол Солонгос хүмүүсийн зүрх сэтгэлд тодоос тод үлдсэн 명작 буюу шилдэгийн шилдэг драманы нэг юм. (Mr. Sunshine драманы үзэгчийн хувь 18.1%-тай дууссан бөгөөд сүүлд tvN телевизээс гаргасан Crash Landing on you драма 21.9%-тай дуусаж энэхүү рекордыг эвдсэн юм.)

source: naver.com

3. Драманы гол дүрүүд болон туслах дүрүүд (드라마 주인공 및 조연)

Гол дүрийн жүжигчдийн талаар болон түүхэн дэхь бодит үйл явдлын талаар тусад нь нийтлэл оруулах болно. Туслах дүрүүдийн хувьд драманы үйл явдал болон өрнөлийг маш гоё чимж өгдөг. Уйлуулж, инээлгэж, өс сануулж, сандаргаж, хайрлуулж, харамлуулж…

source: naver.com

4. Жусоны соёл болон шилжилт (조선 문화 및 변환)

Солонгосын уламжлалт амьдралаас орчин үеийн соёл руу шилжиж буй үе. Ямар ч кино, драма энэ талаар дурдаж, харуулж байгаагүй. Тэрэндээ ч маш олон талын дүр зургийг харуулж, гадаад хэлээр их ярьж(Солонгос, Англи, Японоор тэр ч бүү хэл Францаар хүртэл ярина), харц ардын амьдралаас эхлээд хааны байр суурийг хүртэл бүхэлд нь харуулна. Хамгийн гол нь улс орны нөхцөл байдлаас хамааран соёлын шилжилтийн талаар их гоё дүрсэлсэн юм.

5. Хайр — “LOVE”

source: naver.com

“Эхэлцгээе, Love. Надтай, надтай хамт”

Танилцаж, гар барьж, тэвэрч түүний дараа нь “санагалзах” юм шиг байна.
source: naver.com

“Танилцаж, гар барьж, тэвэрч, тэрний дараа нь “санагалзах” юм шиг байна”

Жусоны тусгаар тогтнолын төлөө тэмцэж буй бүсгүй болон түүнд дурласан эх орондоо хаягдсан Жусон залуу…Тэдний хайрын түүх~ Энгийн хэрнээ цаанаа л нэг гэгээхэн, өөр драмануудаас хайж оломгүй тийм мэдрэмж, сэтгэл хөдлөлийг мэдрэх болно хэх.

source: netflix.com
source: naver.com
source: naver.com
source: naver.com
source: naver.com

6. Эх орноо хамгаалах гэсэн тэмцэл болон үнэ цэнэ, амь нас

Эх орноо хамгаалахын төлөө ямар их золиос, ямар их хичээл зүтгэл, ямар их хүмүүсийн хөдөлмөр, хичнээн амь нас үрэгдсэнийг харуулах бөгөөд өнөөдрийн энэхүү эрх чөлөө нь үнэлж барамгүй амиар, хэмжээлшгүй их үнэ цэнэтэйгээр олдсон гэдгийг зүрх сэтгэлийн гүндээ мэдрэх болно гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн Жусон буюу Солонгосын эрх чөлөө, тусгаар тогтнол төдийгүй Монголын эрх чөлөө, тусгаар тогтнол ч гэсэн ийнхүү “маш их үнэ цэнэтэй зүйл” гэдгийг бодогдуулсан үнэхээр гоё драма юм.

source: naver.com
source: naver.com

Хослол өмсөж нүүрээ нуувал бид нэр ч байхгүй зөвхөн “тэмцэгч” болдог. Тиймээс бид хоорондоо заавал хэрэгтэй хүмүүс юм.

Үзэхээс хайран кино... Үнэхээр гоё болохоор үзэлгүй хадгаламаар санагдаж, нэг нэг ангиар нь үзсээр байгаад хурдан дуусчихна гэж бодоод их удаанаар чаргууцалдан байж үзэж дуусгасан юм хэх. Солонгосын драма үзэх дуртай бол энэхүү драмаг заавал нэг үзээрэй гэж санал болгож байна. Үзэж дуусаад бараг 2 долоо хоногийн турш нэг тийм гунигтай, бодлогоширсон, хайрласан, нандигнасан, цагаахан, ариухан, гэгээхэн, өрөвдсөн, хүлээн зөвшөөрсөн гэх мэт янз бүрийн сэтгэл төрж, тэрэндээ бас л их уусан жаргаж өнгөрөөсөн юм.

Энэхүү нийтлэл нь “광복절” буюу Солонгосын Японоос чөлөөлөгдсөний 75 жилийн ойд(2020.08.15) зориулан бичив. Зориулан бичих ч гэж, энэ өдөр бичиж байгаа болохоор цаанаа л нэг утга учиртай санагдаж, Солонгосын түүхийн талаар дахин нэг бодсон өдөр байлаа. Дараагийн удаа тухайн драманы түүхэн дэхь бодит үйл явдалын талаар гардаг хэсэг болон бодитоор оршиж байсан гол дүрийн жүжигчдийн талаар бичих болно. Энэ удаагийн нийтлэлийг уншсан танд баярлалаа ~

Тусгаар тогтносон Жусоноос мэндчилж байна!

GOODBYE, MR. SUNSHINE, тусгаар тогтносон эх орондоо SEE YOU AGAIN!

South Korea | 2020.08.15​

Nyamka’s instagram, facebook, youtube channel

--

--

Nyamdulam Badam
Nyamdulam Badam

Written by Nyamdulam Badam

#Christian #Books, #Movie, #Drama, #Music, #Travel, #Self-improvement, #review

No responses yet