Солонгост | Картгүй, банкны дэвтэргүй үед атм-р шилжүүлэг хийх арга

Nyamdulam Badam
3 min readJul 4, 2020

--

(Woori банкны АТМ-р шилжүүлэг хийх арга)

Солонгост түр ирсэн хүмүүсийн хувьд банкинд дэвтэр нээлгэх боломжгүй байдаг. Солонгост удаан амьдарсан хүмүүсийн хувьд ч гэсэн сүүлийн үед шинээр данс нээлгэхэд хүндрэлтэй болсон билээ. Энэ удаагийн нийтлэлээрээ картгүй, банкны дэвтэргүй үедээ хэрхэн шилжүүлэг хийх талаар Woori банкны атм-р жишээ болгож зааж өгье.

Картгүй, банкны дэвтэргүй шилжүүлэг хийхэд урьдаас мэдэж байх ёстой гурван зүйл байгаа.

  1. Шилжүүлж буй хүний “гадаад иргэний үнэмлэхний дугаар”, гадаад иргэний үнэмлэх байхгүй тохиолдолд хүлээн авч буй хүний гадаад иргэний үнэмлэхний дугаар.
  • Өөр хүний гадаад иргэний үнэмлэхний дугаарыг зөвшөөрөлгүйгээр ашиглах нь зохимжгүй үйлдэл тул(өөр зүйлд буруугаар ашигласан тохиолдолд хувь хүний мэдээллийг хууль бусаар ашигласан гэмт хэрэг гэж үзэх тул анхаарна уу!) хүлээн авагчийн зөвшөөрлийг авсны дараа тухайн хүнийхээ гадаад иргэний үнэмлэхний дугаарыг ашиглах нь тохиромжтой!

2. Хүлээн авагчийн дансны дугаар

  • Woori банкны атм-р жишээ болгож байгаа тул Woori банкнаас өөр банк руу шилжүүлэг хийх боломжгүй! Хэрвээ өөр банк бол тухайн банкныхаа атм-с шилжүүлэх хэрэгтэй

3. Утасны дугаар

Зөвхөн Солонгос хэлний тохиргоотой үед л картгүй, дансны дэвтэргүйгээр шилжүүлэг хийх боломжтой тул өөр хэл рүү өөрчлөх боломжгүй. За ингээд доорх зааврын дагуу дагаж хийнэ үү.

입금/무통장송금 : ОРЛОГО / КАРТ, БАНКНЫ ДЭВТЭРГҮЙ ГҮЙЛГЭЭ ХИЙХ

Улаанаар дугуйлсан хэсгийг дарвал дараах цонх руу шилжинэ. Өдөрт нэг хүн рүү дээд тал нь 1 сая хүртэлх вон шилжүүлэх боломжтой.

확인 : ЗӨВШӨӨРЧ БАЙНА

Дараагийн цонхон дээрээс энгийн орлого, шилжүүлэг, картгүй-дэвтэргүй шилжүүлэг хийх гэдгээс улаанаар дугуйлсан хэсэг болох 무통장송금 гэсэн хэсгийг сонгоно.

무통장송금 : картгүй, дэвтэргүйгээр гүйлгээ хийх

Гадаад иргэний үнэмлэхний дугаар оруулах хэсэг. Төрсөн он сар гээд 6 оронтой тоо болон үнэмлэхний дугаар болох 7 оронтой тоо, нийт 13 оронтой тооноос бүрдэнэ. (Жишээ нь : 900101–6100000)

주민등록번호 : Гадаад иргэний дугаараа хийгээд дараа нь 확인 гэсэн хэсэг дээр дарна

Дараагийн цонхонд дансны дугаар оруулах хэсэг гарч ирнэ. Woori банкны дансны дугаар л оруулах боломжтой. Өөр банкны хувьд тухайн банкныхаа атм-с шилжүүлэх боломжтой.

Дансны дугаараа оруулаад 계좌 буюу дансны дугаар гэсэн ногоон товчин дээр дарна.

Утасны дугаар оруулах хэсэг. Шилжүүлэг хийж буй хүний утасны дугаар оруулах хэсэг гарч ирнэ.

Утасны дугаараа оруулаад 확인 гэсэн ногоон товчин дээр дарна.

Хэрвээ таны оруулсан бүх мэдээлэл үнэн зөв байсан бол дараагийн цонхон дээр 의뢰인입력 буюу шилжүүлж буй хүн нэрээ бичих боломжтой хэсэг гарч ирнэ. Голын 의뢰인입력 гэсэн товчин дээр дарж нэрээ бичих боломжтой.

취소 : цуцлах | 의뢰인입력 : шилжүүлэгчийн нэр бичих | 확인 : шалгах

Дараагийн цонхон дээр улаанаар тэмдэглэсэн хэсгийг дарвал (영문/숫자) англиар нэрээ бичих боломжтой хэсэг гарч ирнэ. Англиар нэрээ бичсэний дараа 확인 гэсэн ногоон товчин дээр дарна.

Англиар нэрээ бичсэний дараа 확인 гэсэн ногоон товчин дээр дарна

Бүх зүйлээ зөв хийсэн бол мөнгө хийх хэсэг нээгдэж дараах цонх гарч ирнэ. Мөнгөө хийгээд улаанаар тэмдэглэсэн 닫음 гэсэн хэсэгт дарвал таны мөнгө орж мөнгөн дүнгээ шалгах хэсэг гарч 확인 гэсэн ногоон товчин дээр дарсанаар таны гүйлгээ амжилттай болж баримт гарч ирнэ.

Амархан байгаа биз? Заавал банкны карттай байж, эсвэл дансны дугаартай байж байж л шилжүүлэг хийнэ гэсэн бодлоо орхиод нэг оролдоод үзээрэй. Цаашдаа байнга хэрэглэх нэг арга тань болно гэдэгт итгэж байна.

Энэ удаагийн нийтлэл танд хэрэг болсон бол clap дарж, бас бусад найзууддаа түгээгээрэй ~ ^.^

South Korea | 2020.07.04

Nyamka’s instagram, facebook, youtube channel

--

--

Nyamdulam Badam
Nyamdulam Badam

Written by Nyamdulam Badam

#Christian #Books, #Movie, #Drama, #Music, #Travel, #Self-improvement, #review

No responses yet