Ном | “A year to remember” номын тэмдэглэл

Nyamdulam Badam
4 min readApr 23, 2020

--

(Н. Хулан, 2018)

source : ‘A year to remember’ facebook page

Монголд хэсэгтээ л бэст селлэр болж олон охид бүсгүйчүүдийн унших хүслэн болсон номыг уншлаа. Олон гоё, шинэ туршилтуудыг хийж, түүнийхээ талаарх сэтгэгдэлээ заримыг нь дэлгэрэнгүй, заримыг нь цаашаа яасан бол гэсэн хөнгөхөн гуниг үлдээсэн байдлаар бичсэн гоё ном болжээ.

Энэ удаагийн тэмдэглэлээрээ өөрт хамгийн их таалагдсан хэд хэдэн туршилтынх нь талаар танилцуулъя. Илүү дэлгэрэнгүйг номноос нь уншаарай~~~ Их гоё бичсэн байгаа.

СЕО амьдралын хэмнэл судалж үзсэн нь

  • Өглөө бүр 04.00 цагт босох
  • Өдрийн төлөвлөгөө гаргах
  • Дасгал хийж хөлсөө гаргах
  • Хүйтэн шүршүүрт орох
  • Хамгийн чухал ажлаас эхэлж хийх
  • 3 талархалтай зүйлсээ бичих
  • Өдөр бүр адил төстэй хувцаслах
  • Өдрийн тэмдэглэл хөтлөх
  • Халуун ваннд хэвтэж булчингаа суллах
  • Унтлагын хувцас өмсөх
  • Утсаа өөр өрөөнд цэнэглэх
  • Үдшийн 21.00 цагт унтах

Дээрх амьдралын хэмнэлийн талаарх бичвэрийг номноос нь тэр чигээр нь хуулж тавьсан тул ямар нэгэн copyright-н асуудал гарвал устганаа хэхэ. Гэхдээ нэтэд маш их байдаг зүйлс учраас тийм асуудал гарахгүй байх гэж найдъя. Та бүхэн дээрх хэмнэлийг хараад өөрт аль нь байна, аль нь байхгүй байна. Би энэхүү хэмнэлд орж чадахуу гэдгээ бодоод үзээрэй.

Монгол бичиг сурч эхэлсэн нь

Энэ номыг уншаад Монголчууд түүхэндээ 10 гаруй бичиг үсэг хэрэглэж байсан гэдгийг мэдсэн юм. Өмнө нь ахлах дунд сургуульдаа тэдгээр нэршлийг сонсож байсан ч нэг их ойшоохгүй өнгөрөөсөн бололтой. Гадаадуудад Монгол хэл заадаг ажил хааяадаа хийдэг надад бол үүний талаар мэдэж, илүү сайн судлах хэрэгтэй санагдсан. Тэдгээрээс дурдвал Монгол бичиг, хятан бичиг, дөрвөлжин бичиг, тод бичиг, соёмбо бичиг, хэвтээ дөрвөлжин бичиг, вагиндра бичиг, латин үсэг юм. Хамгийн урт хугацаанд, өргөн дэлгэр хэрэглэгдсэн бичиг бол “Монгол бичиг” юм байна.

Ээжийн хэлдгийг сонсож үзсэн нь

Юу хиймээр байна, бүгдийг хийж үз. Дунд сургуулиа төгсөөгүй байж ажиллаж үзмээр байна уу, тэг тэг би зөөгчийн ажилд чинь хүргээд өгье. Аялалд явмаар байна уу, тэг тэг би гаргаж өгье. Энэ залуугаас салмаар байна уу, тэг тэг намайг дургүй байна гээд хэлчих. Юм болгоныг туршиж үзчихээд эргээд ирэх замаа л сайн мэдэх хэрэгтэй, миний охин.

Дээрх бичиглэл бол түүний ээжийнх нь хэлдэг үгсийн нэг. “Юм болгоныг туршиж үзчихээд эргээд ирэх замаа сайн мэдэх хэрэгтэй, миний охин.” гэсэн энэ хэсгийг залуучууд бид бүгд сайн эргэцүүлж, тунгаах хэрэгтэй гэж бодном. Завгүй их ажил, хичээлийн хажуугаар, ээж, аав, гэр бүлийнхэндээ хэр их анхаарал хандуулдагаа ч гэсэн бодоорой гэдгийг дахин сануулах мэт…

Дараах туршилтууд бол надад хамгийн их таалагдсан, заримыг нь хэрэгжүүлмээр санагдсан хэсгүүд юм. Номон дээр гарсан хэсгүүдээс нь авч товчоор бичсэн тул илүү дэлгэрэнгүйг номноос нь заавал уншаарай :)

  • Өглөөний хүн болох нь: Хүний бие халуунаас хүйтэнд шилжих мөчлөг дээр гүн нойронд автдаг учраас нойр хүрэхгүй байвал халуун ваннд суу, эсрэгээрээ бас хэсэг хугацаанд тагтан дээрээ гарч зогсоорой. Хэсэг даарсны дараа халуун хөнжилдөө ороход нойр заавал хүрдэг.
  • Ариун цэврийн “cup” хэрэглэж үзсэн нь: Биед юу ч мэдрэгдэхгүй, дороос нойт оргихгүй, солих цаг болсон билүү гэж санаа зовохгүй, шөнө даавуугаа толботохгүй сайхан байсан. Сарын тэмдэг дууслаа, аягаа таван минут буцалгаад далд хийсэн.
  • Тарвасаар гурван хоног биеэ цэвэрлэж үзсэн нь: (дэлгэрэнгүйг номноос)
  • Шампунь хэрэглэхээ больсон нь: (дэлгэрэнгүйг номноос)
  • Oil pulling буюу амаа угаах өөр арга : Оливны тос, кокосны тос, наран цэцгийн тос, хохоба ойл аваад 1–2 халбагыг авч амаа зайлна. 15–20 минутын турш тасралтгүй зайлах хэрэгтэй. Зайлж дуусаад хогийн сав руу асгана. Араас нь усаар зайлаад ердийнхөөр шүдээ сойдзож угаана.
  • Өдөр бүр хүйтэн шүршүүрт орж үзсэн нь: Хүйтэн усаар үсээ угаавал илүү гялалзаад ч байх шиг. Хүйтэн ус нь хүний цусны эргэлтийг хурдасгаж өгдөг учраас үс болон арьсанд онцгой сайнаар нөлөөлдөг гэсэн.
  • Шар айргаар маск тавьж үзсэн нь: Шар айргийг бага зэргийн нимбэгний шүүстэй хольж арьсаа арчсанаар бохирдсон нүхжилтийг цэвэрлэж, сэвх нөсөө толбыг багасгаж өгдөг.
  • Үнэртэн хийж үзсэн нь: Орц нь үнэнхүү энгийн. Алмонд самрын тос, дурын 1-ээс 3 эфирийн тосноос тус бүр 3 дусал. Войла!
  • Академик англи хэлний шалгалт өгч үзсэн нь: Интернэт их багш : ieltsonlinetests.com вэбсайт. Долоо хоногийн өмнөх жинхэнэ шалгалтын материалыг шууд оруулдаг, алдааг засаж, оноог тооцож өгдөг бүрэн хэмжээний туршилт тестүүд бэлэн байдаг.
  • Хоолоо бэлдэж авч явж үзсэн нь: Гадуур хооллохгүй гэрээс хоолоо бэлдэж авч яваад шинэ жилээр өөртөө Macbook Pro авахаар бодов. Шинэхэн зөөврийн компьютерээ бага багаар эмтэлж идэхгүй тул …
  • Сэтгэл судлаачтай уулзсан нь: Аз жаргалгүйгээр хамтдаа байцгаая л даа. Бид хамтдаа байхад, найзалж нөхөрлөхөд, хайрлаж дурлахад заавал үргэлжийн инээд хөөртэй, аз жаргалтай байх гэдэг нөхцөл үгүй. … Том асуудал гарвал, урт удаан хугацаанд үргэлжлээд мартагдаж өгөхгүй байвал мэргэжлийн сэтгэлзүйчийн тусламж заавал ав. Хэдэн удаа сэтгэлзүйчтэй уулзлаа гээд чи “галзуу” болчихгүй.

Яг ид дундуур нь туучиж явахдаа бид ямар газар байснаа хэлж мэддэггүй шүү дээ. Туулж дуусчихаад, ард нь гараад өндөрлөгөөс харахад ямар хол газар юуг туулж ирснээ бүрэн гүйцэт харж чаддаг. Н. Хулан

Номны агуулгын хувьд Монгол зохиолчдын бичсэн номнуудаас их шинэлэг санагдсан. Монголын соёл уламжлалыг орхигдуудалгүйгээр, орчин үеийн шинэ содон зүйлсийг ч бас их оруулсан нь яах аргагүй залуусын анхаарлыг татаж таалагдах нь лавтай байх. Ялангуяа өсвөр насны охид заавал уншаасай гэж хүсэж байна. Эмэгтэйчүүдийн амьдралын чухал хэсгүүдийн талаар гардаг болохоор тэр хэсгийг алгасна гэвэл залуус ч гэсэн их уншаасай хихи.

Нэг их уншиж ч амжаагүй, удаагүй байхад байн байн “Баярлалаа, баяртай.” гэх нь эхэндээ зүгээр байсан ч сүүлдээ жоохон төвөгтэй санагдав. “Баяртай” одоо боль гээд байгаа ч юм шиг, долоо хоногийн туршилт болохоор зэрэг туршаад уншиж буй хүн ч гэсэн долоо хоногт тэр хоёр гуравхан хуудас л унш гээд байгаа ч юм шиг… ямартаа ч тэр “мэндчилгээ” сүүлдээ бүүр дургүй хүрэх янзтай. Хэргээр тэр хэсгийг нь уншихгүй нүдээ тас аниад өнгөрөх үе ч гарав кккк

Хэд хэдэн туршилтаа одоо болтол зохиогч маань хийж буй эсэх, тэрнийх нь үр дүн одоо ямар байгаа нь ч гэсэн их л сонирхол татав. Зохиогч маань инстаграм дээр их идэвхтэй болохоор хэзээ нэгэн өдөр тэрний хариултаа авна гэж найдъя.

Ингээд зохиолчийн байнга хэлдэг гоё үгээр өндөрлөе дөө.

“АМЬДРАЛЫН ОХЬ ШИМИЙГ ХҮРТЭЖ ЯВААРАЙ”

South Korea | 2020.04.23

Nyamka’s instagram, facebook, youtube channel

--

--

Nyamdulam Badam
Nyamdulam Badam

Written by Nyamdulam Badam

#Christian #Books, #Movie, #Drama, #Music, #Travel, #Self-improvement, #review

No responses yet