Ном | “Santiago-с ирсэн захидал” (산티아고에서 온 편지) номын тэмдэглэл
(강진숙, 이산들, 2020)
Энэ удаагийн ном бол “Camino de Santiago” буюу Испанийн Сантьяго руу алхдаг мөргөлчдийн замаар Францаас алхсан Солонгос охины тэмдэглэл болон ээждээ бичсэн захидалын талаар өгүүлэх ном юм.
1 сарын турш нийт 800км замыг туулахдаа ямар зүйлийг бодож, ямар шийдвэр гаргаж, амьдралын талаар юуг ойлгож ухаарсан талаар гарах бөгөөд ээжтэйгээ харилцаж байсан захианууд нь мөн номын чимэг болж өгнө.
Аль эртнээс л энэ замын талаар энд тэндээс сонсож яаж алхдаг, энэ замаар алхаж Сантьягод очиход ямар зүйл тохиолддог талаар сонирхож байсан надад жоохон ч гэсэн сонирхлыг минь дарж, тэр газрын талаар бага сага мэдээлэл авахад их хэрэгтэй ном байсан юм. Сантьяго руу алхаж буй мөргөлчдийг хүлээж авдаг мөргөлчдийн байр замын дагуух хот бүрт байдаг талаар, Сантьяго-н мөргөлчин болсон гэх сертификат авахын тулд доод тал нь 100км-с дээш замыг алхсан байх ёстой гэх мэт олон мэдээллийг мэдэж авсан.
Жилээс жилд хэдэн сая хүн тэр замаар туулахдаа ямар зорилго өвөртлөн, амьдралдаа ямар өөрчлөлт авчрахын тулд, амьдралаасаа мөн ямар зүйлээ орхихын тулд явж байгаа бол гэх мэт маш олон зүйлийг бодогдуулсан…
새롭고 낯선 세계를 기웃거리는 것… (p136)
Шинэ, танил бус ертөнцөөр шагайх …
Сантьяго руу хүрэх зам ямар байдаг бол гэж төсөөлөхөд “үүргэвч үүрсэн хүмүүс уйтгар гунигтайгаар, эцэж туйлдсан байдлаар алхаж байгаа дүр зураг бууж байсан ч” энэ номыг уншаад тэрхүү замаар туулах үед өдрөөс өдөрт алхах тусам бие ядарч болох ч сэтгэл санааны амар амгалан байдал, дотоод хүчтэй болж, чухал шаардлагагүй ачааг үүргэвчнээсээ гаргаж орхих төдийгүй өөрийн амьдралд шаардлагагүй бодол санаа, шунал хүсэл, сэтгэлийн ачаануудаа ч гэсэн хаяж чадах зоригтой болох юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм.
새벽 하늘은 잔인한 아름다움이었다. (p143)
Үүрийн тэнгэр зэрлэг үзэсгэлэнтэй байв.안개가 끼면 끼인 대로, 하늘이 예쁘면 예쁜 대로, 길이 힘들면 힘든 대로, 쉬우면 쉬운 대로 마냥 걷고 즐기자. (p154)
Манантай байвал манантай чигээр нь, тэнгэр гоё байвал гоё чигээр нь, зам хэцүү байвал хэцүү чигээр нь, амархан байвал амархан чигээр нь зүгээр л алхаж таашаалыг мэдэрцгээе.
Номон дээр гарах ишлэлүүдээс орчуулан хүргэж байна. Номны хувьд Солонгос үг хэллэг нь арай амархан үгээр бичигдсэн болохоор Солонгос хэлний дунд шатны хүмүүс уншвал тохиромжтой санагдсан. Жоохон хэцүү санагдаж болох ч мэдэхгүй үгээ харж сэтгэлээр унаж шууд номоо хаах биш, мэддэг үгнүүдээ холбоод мэдэхгүй үгээ ойлгох гэж хичээж уншвал илүү сайн ойлгоно гэдэгт итгэж байна.
Доорх хоёр өгүүлбэрийг орчуулаад коммент хэсэгт бичээрэй~ ^^
Та бүхэнд дамжуулж буй номны зохиолчийн үг бөгөөд миний ч гэсэн хэлмээр байгаа үг болно.
순례길에서 손 흔들어 주던 사람들, 매일 찾던 노란 화살표, 가리비 무늬, 구름, 달, 하늘, 모든 것이 다 고마워. (p207)
흔들리며 깊어지는 것이 삶이라고 말해주고 싶었다. 움츠러든 어깨를 펴고 당당해지라고 응원도 하고 싶었다. (p222)
Хэзээ нэгэн өдөр би ч гэсэн тэрхүү хэдэн сая хүний мөрөөр алхах юмсан гэсэн нууцхан хүслээ өвөртлөөд энэ удаагийн нийтлэлээ энд хүргээд өндөрлөе. (Аан Сантьяго, мөргөлчин, мөргөлчдийн зам гэж юу яриад байгааг ойлгохгүй байвал нэтээс хайгаад үзээрэй. Энд бичвэл их урт болох болохоор алгасав 😉)
South Korea | 2021.08.28
Nyamka’s instagram, facebook, youtube channel