Ном | “불편한 편의점-1” номын тэмдэглэл
(김호연, 2021)
(Тухгүй дэлгүүр)
Солонгосын best seller болж олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж, хэдэн сая хүний зүрх сэтгэлд халуун дулаан хайрыг хүргэсэн ‘불편한 편의점” хэмээх уран зохиолын ном юм. Дэлхийн 25 оронд хэвлэгдэн дэлхий дахинд мөн Солонгосын уран зохиолыг дахин танилцуулсан ном гэхэд хилсдэхгүй байх. 1, 2-р ном хэмээн цуврал байдлаар гарч, тухайн номны жүжиг хүртэл Солонгосын жүжгийн салбарт тоглогдож, олон хүний хайрыг хүлээсээр байна.
Миний хувьд олон жилийн турш хэрэгжүүлье гэж бодож байсан хэрнээ чадахгүй байсан хэрэгжүүлэлт болох “өдөр бүр ном унших” дадлаа энэ жил хэрэгжүүлж чадсан их амжилттай жил байсан юм. Энэхүү жижиг амжилтанд минь баяр хүргэж буй мэт 2024 оныг үдсэн хамгийн сүүлийн ном энэхүү ном байлаа.
Өрнөл нь нэг дэлгүүрт өрнөж буй хүн бүрийн амьдралын талаар гарч, өөр өөр зовлон, бэрхшээл, өөр өөр хүсэл зорилго, тэрэн дунд бүх хүний нийтлэг эрэн хайж буй зүрх сэтгэлийн туйлын хүсэл болох хайр, баяр баясгалан.
Бусад уран зохиолын ном шиг ээдрэг, адармаатай өрнөл гарахгүй хэрнээ цаанаа нэг тийм дулаан, бүх хүний амьдралд болж болох энгийн амьдралыг харуулсан нь уншиж буй хүний зүрх сэтгэлд аяндаа жижигхэн гал асаж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.
.
- Шинжлэх ухааны “Butterfly effect” шиг дэлгүүрийн захирал эмээгийн хайр нэг хүний амьдралд нөлөөлөл үзүүлж, тэрхүү нөлөө нь олон хүнд хүрч олон хүний амьдралыг өөрчилж байгааг тухайн ном харуулна.
(Butterfly effect: a scientific concept that describes how small changes can lead to large outcomes in complex systems)
진짜 사장 언니의 작은 도움만으로 이렇게 사람이 달라질 수 있는 것일까? (p88)
Үнэхээр захирал эгчийн жоохон тусаар хүн ингэж өөрчлөгдөнө гэж байх уу?
.
2. Амьдралын аз жаргалын талаар Bob Dylon-н эмээ нь ийнхүү хэлсэн гэж номон дээр гарна.
“행복은 뭔가 얻으려고 가는 길 위에 있는 것이 아니라 길 자체가 행복이라고. 그리고 네가 만나는 사람이 모두 힘든 싸움을 하고 있기 때문에 친절해야 한다고.”(p140)
Аз жаргал гэдэг бол ямар нэгэн зүйлийг олох гэж явж буй зам дээр байдаг зүйл биш явж буй зам нь өөрөө аз жаргал юм. Мөн чиний уулзаж буй хүн бүр ямар нэгэн хэцүү тэмцэл, тулаантай байгаа учраас байнга найрсаг байх хэрэгтэй. — Bob Dylon-н эмээ —
.
3. Заримдаа чин сэтгэлийн биш байсан ч сайн зүйлийг хийх үед сайн зүйл үнэхээр бий болдог талаар номон дээр ийнхүү хэлсэн юм.
사람들과 친해진 것 같아요, 진심 같은 거 없이 그냥 친절한 척만 해도 친절해지는 것 같아요. (p156)
Хүмүүстэй дотно болсон юм шиг байна. Чин сэтгэлээсээ бус байсан ч зүгээр найрсаг, эелдэг дүр эсгэх үед найрсаг болдог юм шиг байна.
Амьдралд болж буй зүйлс нь хичнээн эмгэнэлтэй байсан ч тэрхүү байдлыг хэрхэн хүлээн авах нь тухайн хүний өөрийнх нь сонголт тул эмгэнэлтэй, зовлонтой байдлыг инээж угтаж авах үед тухайн асуудал өөрөө жижиг болж хувирна. Тэр үед тухайн хүний ухаан санаа, сэтгэл, сүнс нь хүчтэй болсон нь ямар ч хүнд шууд тов тодорхой мэдрэгдэнэ.
자신의 비극을 웃으며 말하는 그녀의 모습에서 알찬 기운이 느껴졌다. (p247)
Өөрийнхөө эмгэнэлтэй байдлыг инээн ярьж буй тэр эмэгтэйн төрхөөс хүч чадал мэдрэгдэв.장사는 … 내가 좋아하는 거 … 파는 게 아니야. 남이 좋아하는 거 .. 파는 거지 (p190)
Наймаа гэдэг бол … өөрийнхөө дуртай зүйлийг … зардаг юм биш. Бусдын дуртай зүйлийг … зардаг зүйл юм.
.
4. Хүнийг хэрхэн хүлээн авах талаар, бас амьдралын талаар дараах иш татсан хэсэгт ийнхүү хэлсэн юм. Хүнийг бараа шиг хардаг, эсвэл хог шаар шиг хардаг байдал бол эцэстээ өөрийгөө болон хүнийг алж байгаа зүйл юм. Солонгост сайн чадвартай хүнийг “물건이다”(бараа) гэдэг илэрхийлэл байдаг. Энэхүү үгийг хүмүүс ч бас их хэрэглэдэг. Гэхдээ би энэ илэрхийлэлд үнэхээр дургүй. Хүн бүр эрхэм нандин, онцгой, төгс бүтээгдсэн байхад хичнээн чадвартай байлаа гээд тухайн хүнийг “бараа” гэх нь муухай бас нөгөө талаараа чадваргүй хүн байвал “бараа биш” болох юмуу гэсэн бодол төрөөд үнэхээр дургүй. Энэ илэрхийлэлийг ашигладаг хүн нийгэм дээр хичнээн мундаг өндөр албан тушаалтай, олон гайхалтай сайн зүйл хийсэн байлаа ч энэ илэрхийлэл ашиглах үед шууд тухайн хүний бусдыг харах үнэлэмж нь ил гарч ирж байгаа санагддаг. Хүнийг хүнээр нь хүлээж авах л хамгийн гоё.
너한텐 … 사람이 물건이고 폐기물이지… 돈이 되면 물건이고 … 돈이 안 되면 폐기물…. (p244)
Чиний хувьд бол… хүн бараа мэт, хог шаар мэт байдаг… Мөнгө болчих юм шиг байвал бараа шиг хандаж … мөнгө болохгүй юм шиг байвал хог шаар мэт…
.
결국 삶은 관계였고 관계는 소통이었다. (p252)
Эцэст нь амьдрал гэдэг бол харилцаа бөгөөд харилцаа нь харилцан ойлголцох явдал байсан юм байна.
Дээрх хэлсэн үг шиг амьдрал гэдэг бол харилцаа… ямар ч орчинд бай гэртээ, ажил дээрээ, сургууль дээрээ, ямар ч хүнтэй байсан бай эрүүл харилцаа байж байж түүний дараа ойлголцох байдал бий болж тийнхүү амьдрал ямар нэгэн асуудалгүй үргэлжилдэг гэсэн бодол төрсөн юм.
Ямартай ч энэхүү номыг дуусгаад сэтгэл цаанаасаа нэг тийм халуун дулаан болж, нэгхэн хүний сайн үйлдэл, тусламж олон хүнийг амьдруулж, өөрчилж, сэтгэлийг нь, амьдралыг нь халуун дулаан болгодог гэдгийг дахин бодсон цаг байсан юм. Та ч бас энэ номыг уншаад үзээрэй хэмээн зөвлөх байна.
Таны 2024 он ямар ч байсан бай, та өнөөдөр амьдарч, амьсгалж байгаа тань баяр хөөртэй, талархалтай зүйл юм. Нэг он дуусч өөр нэгэн шинэ он эхлэх энэ цаг мөчид өнгөрсөн хугацаанд болсон бүх сайн, муу зүйлдээ талархан шинэ найдварыг өвөртлөн шинэ оныг угтаасай хэмээн хүсч, ерөөж байна.
Merry Christmas 🎄
South Korea | 2024.12
Nyamka’s instagram, youtube channel