Ном | “당신 거기 있어줄래요? (Чи минь тэнд байж өгөөч)” номын тэмдэглэл
(당신 거기 있어줄래요? | Guillaume Musso, 2006)
Францын алдарт зохиолч Guillaume Musso-ийн хамгийн алдартай ном болох 당신 거기 있어줄래요?
Романтик хайрын түүхийн талаар өгүүлэх уран зохиолын ном бөгөөд маш олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж тухайн номноос сэдэвлэсэн кино хүртэл хийгдсэн юм.
Номны хувьд цаг хугацаагаар аялах залуу өөрийн залуу үе рүүгээ эргэн очсоноор үйл явдал өрнөдөг ба хэрхэн өнгөрсөн рүүгээ эргэж очиж байгаагаа олох гэж, мөн хайртай бүсгүйнхээ төлөө амь насаа дэнчинд тавин түүндээ бүхнээ зориулах гэсэн чин сэтгэл гэх мэт олон сонирхолтой үйл явдлууд гардаг юм.
Романтик хайрын түүхийн талаар уншмаар байгаа хүнд заавал уншаарай хэмээн санал болгомоор байна.
Зохиолын ном уншаад хүний хурууны хээний талаарх мэдлэгтэй болноо гэж. Их сонирхолтой санагдсан.
지문이란 예술작품은 자궁 속에 있을 때 형성된다. 모체의 뱃속에 있는 태아는 갖가지 사소한 스트레스를 겪게 되고, 이런 상황들이 계속해서 이어지다보면 손가락의 연한 살가죽이 파이게 된다. (p103)
Хурууны хээ гэх урлагийн бүтээл нь эхийн хэвлийд байхад бий болдог юм. Ураг нь эхийн хэвлийд байхдаа төрөл бүрийн стресс авч иймэрхүү нөхцөл байдлууд нь үргэлжилснээр хурууны нимгэн арьснууд нь хээтэй болж сийлэгддэг.
Цаг хугацаагаар аялах боломжтой 10 эм(10 боломж)-ийг хэн нэгэн өгөх бөгөөд тэр эмийг ууснаар өнгөрсөн цаг хугацаа руугаа очих боломжтой болдог. Харин гол дүрийн эзэн маань өнгөрсөн рүү очих болгондоо сэтгэл нь улам хэцүү болж байсан учраас нэг удаа зүгээр л өнөөх эмнүүдээ 00-н суултуурт хаяж орхидог… Хэрвээ бид нарт бас тийм боломж олдвол яах байсан бол? Өнгөрсөн үе рүүгээ очиж хэн нэгэнд хэлмээр байсан ч хэлж чадаагүй зүйлсээ хэлэх үү, хэн нэгнийг гомдоож байсан бол уучлалт гуйх уу, хийхийг хүсч байсан хэрнээ өөр шийдвэр гарган дараа нь түүүндээ харамсаж байсан болохоор дахин тэр үе рүүгээ очиж шийдвэрээ өөрчлөх үү? Өнгөрсөн үе рүүгээ очих нь сонирхолтой байж болох ч миний хариулт бол “NO!”. Аль хэдийн болоод өнгөрсөн амьдралаар дахин амьдарсан ч эцэст нь үр дүн нь адилхан байх магадлалтай гэж бодож байна. Зам нь яахав өөрчлөгдөж болох ч үр дүн нь адилхан байх байх.
엘리엇은 가슴속에 아직도 꺼지지 않고 남아 있는 한 가닥 희망의 불씨를 없애기 위해 알약 병을 변기 속으로 던져버렸다. 잠시 망설이던 그는 레버를 눌러 변기 물을 내렸다. (p114) Эллиот цээжин дотор нь хараахан унтраагүй жижигхэн найдварын гэрлээ арилгахын тулд суултуур руу эмийн шилээ хаячихав. Жоохон эргэлзсэн ч суултуурын усыг татаж орхилоо.
Дараах ишлэл хамгийн их таалагдсан ишлэл юм. “Найз ном хоёроо жоохон ч гэсэн сайныг нь өөрийн болго! ”
친구와 책은 조금이라도 좋은 걸 가져라. — 격언 (p136) Найз, ном хоёрооо жоохон ч гэсэн сайныг нь өөрийн болго.
사람들은 종종 삶을 얼마나 오래 사느냐가 아니라 어떻게 살았는지에 따라 성공 여부가 판가름 난다고 말한다. ‘건강이 넘칠 때야 하기 쉬운 애기지!’ 최선을 다해 살려고 노력했지만 과연 잘 살았는지는 알 수 없었다. ‘죽어보면 알겠지.’ (p302) Хүмүүс заримдаа хэр удаан амьдарсан бус хэрхэн амьдарсанаар нь амжилтанд хүрсэн эсэхийг шийддэг гэж ярьдаг. “Эрүүл үед бол ингэж ярих амархан л даа!” Хамаг хүчээ дайчлан сайхан амьдрах гэж хичээсэн ч үнэхээр сайн амьдарсан уу гэвэл мэдэх боломжгүй. “Үхэж байж л мэдэх байх!”
Ёстой дээрх шиг амжилтанд хүрсэн, хүрээгүй, амжилтанд хүрэх ёстой гэх нийгмийн шаардлага стандартад тааруулж амьдрах гэж мэрийснээр хожиж байгаа зүйл эцэст нь үгүй мэт. Үхэж байж л үнэхээр сайн амьдарсан уу гэдэг нь мэдэгдэх байх даа.
기욤 뮈소는 이 작품을 통해 과거와 미래에 발목 잡힌 우리들에게 현재를 살라한다. 문득문득 작품에 공감하며 소소한 일상을 돌아보고 작은 다짐을 새기는 나 자신을 보며 통속성이 지닌 위력과 진정성을 실감한 작품이었다. — 전미연
Guillaume Musso энэхүү бүтээлээрээ дамжуулан өнгөрсөн болон ирээдүйд баригдан амьдарч буй бидэнд “одоо” цагтаа амьдар гэж хэлж байна. Уншингаа тухайн бүтээлтэй санал нийлж, амьдралын өчүүхэн жижиг зүйлсээ эргэн харж, жижигхэн ч гэсэн шийдвэрүүдийг гаргаж буй өөрийгөө харангаа энгийн зүйлсийн хүч чадал болон чин үнэнч сэтгэлийг мэдэрсэн бүтээл байсан юм. — Жон Ми Ёон
Guillaume Musso-гийн #종이_여자, #구해줘, #사랑하기_때문에 зэрэг номнууд нь бас их сонирхолтой байдаг тул та бүхэнд санал болгож байна.
South Korea | 2024.07
Nyamka’s instagram, youtube channel