Ном | “Алхдаг хүн, Ха Жон Ү(걷는 사람, 하정우)” номын тэмдэглэл
(하정우, 2018)
Солонгосын топ жүжигчдийн нэг болох Хан Жон Ү(하정우)-н бичсэн 2 дахь ном бөгөөд амьдралын талаар, алхах талаар, алхах үед ямар өөрчлөлтүүд гардаг талаар гээд өргөн хүрээг хамарсан маш гоё ном юм. Уншихад түүртэх юмгүй энгийн амархан үгээр бичигдсэн нь Солонгос хэл сурч байгаа хүмүүс уншихад ч гэсэн хэлээ сайжруулахад их хэрэг болно гэж бодож байна.
Жүжигчний хувьд алдартай хэд хэдэн кинонд дүр бүтээсэн бөгөөд түүний аав нь мөн Солонгосын алдартай жүжигчдийн нэг юм.
Солонгосын урлагийн салбартаа ажил руугаа алхаж ирж очдогоороо алдартай түүний энэ удаагийн ном нь маш олон хүнд хүрч олон хүнийг алхах дуртай болгосон гэхэд хилсдэхгүй.
- Алхах ач тус
Алхнаар хүний биед гарах өөрчлөлт гээд ярьвал хэдэн мянган судалгааны ажлаас авхуулаад маш олон зүйлийг хэлж, ярьж болно. Харин энэ номон дээр алхах нь яагаад гоё зүйл вэ? жүжигчний амьдралаар амьдардаг түүнд алхах нь ямар утга учиртай зүйл болох талаар гарна.
Яагаад алхдаг болсон талаараа тэрээр ийнхүү хэлсэн юм.
…부작용 걱정 없는 걷기를 선택하는 편이다. 비가 오면 우산을 쓰고 추워지면 외투를 입는 것처럼 나는 기분에 문제가 생기면 가볍게 걸어본다. 누구에게나 문제 없는 날은 없고 고민 없는 날도 없다. 고민이 내 머릿속에서 슬금슬금 기어나와서 어깨 위에 올라타고 나를 짓누르기 시작하면 나는 ‘아, 모르겠다. 일단 걷고 들어와서 마저 고민하자’ 생각하면서 밖으로 나간다. (31p) …ямар нэгэн хор уршиг байхгүй “алхах”-г сонгодог. Бороо орвол шүхэр барьж, хүйтэрвэл дулаан хувцас өмсдөг шиг миний сэтгэл санаанд асуудал үүсвэл би алхдаг. Бүх хүнд асуудалгүй, санаа зоволтгүй өдөр гэж байдаггүй. Санаа зоволт миний толгой дотроос бага багаар мөлхөн гарч ирээд мөрөн дээр сууж намайг зовоож эхэлвэл би “Аа мэдэхгүй юм даа. Юу ч болсон алхаж орж ирээд дахиад бодьё” гээд гадагшаа гардаг.
걷기를 즐기기 시작한 후로 나는 평소에는 구두를 거의 신지 않는다. 생활 속에서 ‘한 보만 더 걷는다’ ‘웬만하면 바퀴보다는 내 다리로 간다’는 원칙을 정해두었다. (68p) Алхах дуртай болсоноос хойш би өдөр тутамдаа ботинк өмсөхөө больсон. Өдөр бүр “дахиад 10,000 алхам алхчихъя”, “болж өгвөл дугуйтай юманд суух биш өөрийнхөө хөлөөр явна” гэдэг зарчмыг бий болгосон.
내가 걷기를 통해 내 몸과 마음을 단단하게 유지하려고 하는 이유도 여기에 있다. 나는 오랫동안 연기하고 영화를 만들고 그림을 그리고 싶다. 어느 날에는 기대 이상으로 좋은 작품이 나올 수도 있다. 또 어떤 날에는 나 자신에게 너무도 실망스러운 결과가 나올 수도 있다. 중요한 것은 그러한 결과에 휘돌리지 않고 꾸준히 작업해나가는 것이다. 나는 일희일비하지 않고, 꾸준히 작업하고 나아가는 사람이 되고 싶다. (120p) Би алхаж өөрийн бие махбодь сэтгэл санааг хүчтэй байлгаж түүнийгээ хадгалахыг хичээж байгаа шалтгаан нь энэ юм. Би урт удаан хугацаанд жүжигчний мэргэжлээрээ ажиллаж, зургаа зурахыг хүсч байна. Зарим өдөр нь бодож байснаас хэд дахин илүү сайн бүтээл гарах өдөр ч байна, харин зарим өдөр нь өөртөө маш их урам хугарах өдөр ч байна. Чухал зүйл нь юу вэ гэхээр ямар ч үр дүн гарсан бай түүндээ автахгүй үргэлжлүүлэн хийсээр байх нь чухал. Би зовлон жаргалд түүртдэггүй зогсолтгүй ажиллаж, хөдөлмөрлөдөг нэгэн болохыг хүсч байна.
걷기만큼 쉬운 일이 또 있을까? … 건강해지고 기분까지 좋아지는, 내가 아는 가장 단순한 방법이니까. (154p) Алхахаас илүү амархан юм хаа байна?… Эрүүл болж сэтгэл санаа хүртэл сайхан болдог. Алхах бол миний мэдэх хамгийн амархан арга.
안다. 이 책을 읽고 있는 당신, 오늘도 쉽지 않은 하루였을 것이다.
나 역시 그랬다.
그래서 오늘도 기도하듯 다짐하듯 말해본다.
“힘들다, 걸어야겠다.” (168p)
Мэдэж байна. Энэ номыг уншиж байгаа танд өнөөдөр ч гэсэн хэцүү өдөр байсан байх.
Надад ч бас ялгаагүй. Тэгээд өнөөдөр ч гэсэн залбирах мэт, шийдэх мэт өөртөө ийнхүү хэлнэ.
“Хэцүү байна, алхая даа.”
2. Алхах — сэтгэл санааны өөрчлөлт
Энэхүү номонд амьдралын талаар, амьдралд тохиолддог сэтгэл санааны уналт, санаа зоволт тэр бүгдийг яаж даван туулдаг талаар зохиолч өөрийнхөө амьдрал дээр суурилан бичсэн юм. Алхсанаар хүний сэтгэл санаанд ямар өөрчлөлт гардаг талаар голчлон бичигдсэн.
Зохиолчийн хэлсэн шиг үнэхээр алхах үед хүний сэтгэл тайвширч, санаа зовж, хэцүү санагдаж байсан зүйл арай өөр өнцгөөс харагддаг уу? гэдгийг би өөрийн биеэр туршиж үзсэн юм. Хамгийн сэтгэлээр унасан үедээ шууд гарч алхсан. Үнэхээр алхах үед, нэг алхам нэг алхам урагш гишгэх үед намайг зовоож байсан бодол хаашаа ч юм арилж, эргэн тойрноо харж чадах нүд нээгдэж, гэрээсээ гарахдаа маш том гэж бодож байсан тэрхүү санаа зоволт буцаж гэр рүүгээ чиглэх үед шал дэмий зүйл байсан байна гэж бодогдсон юм.
Номон дээр гарсан сэтгэл санааны талаарх хэд хэдэн ишлэлийг доор орчуулав.
아 기분. 알고 보면 우리의 감정을 들었다 놨다 하고 인생에서 엄청나게 중요한 일들의 결과와 행로까지 좌우하는 이 문제적인 놈. 이 ‘기분’이라는 것을 잘 달래가며 일상을 온전히 유지하는 방법, 어디 없을까? Аа, энэ сэтгэлийг. Сайн бодох юм бол бидний сэтгэл хөдлөлийг барин тавин алдуулж байдаг, амьдралын маш чухал зүйлсийн үр дүн болон үйл явцад нөлөөлж байдаг энэ асуудалтай нөхөр. Энэ “сэтгэл” гээчийг сайн аргадаж амьдралаа төгс хадгалж авч үлдэх арга байхгүй байх даа?
아무것도 하지 않는 것과 휴식을 취하는 것은 다르다. 나는 휴식을 취하는 데도 노력이 필요하다는 사실을 배웠다. 적어도 일할 때만큼은 공들여서 내 몸과 마음을 돌봐야 하지 않을까? Юу ч хийхгүй байх болон амрах хоёр өөр юм. Би амрахад ч гэсэн хичээл зүтгэл хэрэгтэй гэдгийг сурсан. Ядаж л ажиллах үеийнх шигээ хичээж өөрийн бие, сэтгэл санааг арчлах хэрэгтэй биш гэж үү?
내 유머가 사람들을 웃게 할 때, 나는 내가 마음의 여유를 잃지 않고 좋은 삶을 살고 있다는 생각이 들어 안심이 된다. (127p) Миний наргиан хүмүүсийг инээлгэх үед би өөрийнхөө “сэтгэлийн эрх чөлөөг алдалгүй” сайн амьдарч байгаа юм байна хэмээн бодож тайвширдаг.
‘오늘의 나’와 ‘내일의 나’가 완전히 다른 사람이라는 것을 깨닫게 되는 것이다. … 가장 좋은 컨디션으로 일관된 기준을 가지고 작업해나가야 한다. (225p) ‘Өнөөдрийн би’ болон ‘маргаашийн би’ хоёр хоорондоо маш өөр гэдгийг ойлгосон юм. Сэтгэл санааны байдал хамгийн сайн үедээ тууштайгаар нэг зарчмыг баримтлаад ажиллах хэрэгтэй гэдгийг мэдсэн.
3. Алхах — амьдрал болон уналт
“Алхдаг хүн” гэдэг нэртэй болохоор энэ ном зөвхөн алхах талаар л гарна гэж бодсон бол та эндүүрсэн байна хэхэ. Амьдралын талаар, амьдралыг олон өнцгөөс харах талаар, хүн гээч амьтны хэмжээ хязгаарын талаар ч гэсэн харуулна. Хичнээн хичээгээд ч болохгүй зүйлс гэж байдаг… тэр үедээ юу гэж бодож, бас ямар зүйлсээс хүч авдаг талаар ч гэсэн гарна. Дараах ишлэлүүдээс зохиолчийн хэлэх гэсэн санааг бага ч болов олж харах байх. Илүү дэлгэрэнгүйг номноос уншвал үнэхээр таны сэтгэлд насан туршид үлдэх үгнүүдийг олох болно.
말에는 힘이 있다. 이는 혼잣말의 경우도 마찬가지다. 듣는 사람이 아무도 없는 것 같지만 듣지 않는 말은 없다. 말로 내뱉어져 공중에 퍼지는 순간 그 말은 영향력을 발휘함다. 비난에는 다른 사람을 찌르는 힘이, 칭찬에는 누군가를 일으키는 힘이 있다. … 입버릇처럼 쓰는 욕이나 자신의 힘을 과시하기 위한 날선 언어를 내가 두려워하는 이유다. (186p) Үгэнд хүч байдаг. Ганцаараа ярих үед ч гэсэн ялгаагүй. Сонсож байгаа хүн байхгүй юм шиг боловч хэн нэгэнд сонсогддоггүй үг гэж байхгүй. Хэл яриа болон агаарт цацагдах мөчид тэрхүү үг өөрийн нөлөөллийг гаргана. Шүүмжлэлд хэн нэгнийг хатгах хүч, магтаалд хэн нэгнийг босгох хүч байдаг. …Тийм учраас би амны уншлага шиг хэлдэг хараал болон өөрийнхөө хүч чадлыг харуулах гэсэн хурц үгнээс айдаг юм.
독서 모임의 첫 번째 책은 니시나카 쓰토무가 쓴 “운을 읽는 변호사”였다. 성공과 행복은 철저히 개인의 능력치에 달려 있다기보다는 운과 기세에 따라 천차만별로 달라진다는 점에 공감 갔다. 나만 잘하고 또 열심히 한다고 해서 일의 결과까지 보장되는 것은 아니다. (205p) Ном унших цугларалтын маань хамгийн эхний ном Nishinaka Tsutomu-н “Аз уншдаг өмгөөлөгч” гэсэн ном байсан юм. Амжилт болон аз жаргал нь зөвхөн өөрийн чадвараас хамаардаг гэхээс илүү аз болон хүсэл эрмэлзэлээс хамаарч шал өөр болон өөрчлөгддөг гэдэгтэй би санал нийлж байна. Би ганцаараа сайн байлаа гээд, би улам хичээлээ гээд ажлын үр дүнг нь бүрэн хариуцаж чадахгүй.
이제부터 가만있지 못한다고 말하는 대신 ‘가만 있지 못하는 능력’이 있다고 말해야겠다. 그 능력 덕분에 배우, 감독, 제작자, 그림 그리는 사람이라는 여러 작업을 한 번의 생에 동시에 살아가는 축복도 누리는 것일 테니까. (222p) Одооноос эхлээд би зүгээр байж чаддаггүй хүн гэж хэлэх биш “зүгээр байж чаддаггүй чадварыг эзэмшсэн” гэж хэлэх болно. Тэр чадварын хүчинд жүжигчин, продьюсер, найруулагч, зураг зурдаг хүн гэсэн олон ажлыг энэ насандаа бүгдийг нь зэрэг амжуулах ерөөлийг хүртэж байна.
슬럼프란 선생님은 평생에 걸쳐 계속 나를 찾아올 것이다. 그렇다면 나는 그 선생님과 친하게 지내고 싶다. 나에게 슬럼프는 인생길의 장애물이 아니라 나를 겸허하게 만들어주는 스승이다. (276p) Уналт гэх багш насан туршид минь намайг дагах болно. Тэгэхээр би тэр багштай дотно баймаар байна. Миний хувьд уналт гэдэг зүйл бол амьдралд саад болох зүйл биш намайг даруу болгодог багш гэхэд болно.
4. Алхах — залбирал
3-дээр гарсан хүний хэмжээ хязгаарын талаар… хүн хичнээн хичээгээд ч хийж чадахгүй, хүрч чадахгүй зүйл гэж бий. Тэр бүхнийг юу гэж тодорхойлсон болохыг бас энэ номноос мэдэх боломжтой. Зохиолчийн хувьд Христэд итгэгч болохоор залбирдаг талаараа бичсэн юм. Юу гэж залбирдаг талаараа тэрээр ийнхүү хэлсэн юм.
요즘 나는 기도할 때 내 소원을 열거하지 않는다. 그저 신이 내게 맡긴 길을 굳건히 걸어갈 수 있도록 두 다리의 힘만 갖게 해달라고 기도한다.
삶은 그냥 살아가는 것이다. 건강하게, 열심히 걸어나가는 것이 우리가 삶에서 해볼 수 있는 전부일지도 모른다. 내가 아무리 고민하고 머리를 굴려봤자 인간이 할 수 있는 일에는 분명 한계가 있다. 이렇게 기도한 이후로 이상하게 조금 더 마음이 편해졌다. 무슨 일에든 더 담담해질 수 있었다. 내가 아무리 발버둥쳐도 어찌해볼 수 없는 일들이 있다는 명백한 사실은, 내게 포기나 체념이 아니라 일종의 무모함을 선물해주었다. 나는 나에게 주어진 길을 그저 부지런하게 갈 뿐이다. (291p) Сүүлийн үед би залбирахдаа зөвхөн өөрийн хүслийн төлөө залбирдаггүй. Зүгээр л Бурханы надад даалган өгсөн замыг чанд сахин алхаж чадах хоёр хөлийг хүчтэй байлгаж өгөөрэй гэж залбирдаг.
Амьдрал гэдэг зүйл бол зүгээр л хорвоогийн тоос хөдөлгөх юм. Эрүүл байж, хичээнгүйлэн алхах нь магадгүй амьдралын бүхий л зүйл байж ч болно. Хичнээн санаа зовж, толгойгоо гашилгаад хүний хийж чадах зүйлсэд яах аргагүй хязгаар байдаг. Ингэж залбирдаг болсноос хойш яагаад ч юм миний сэтгэл бага зэрэг хөнгөрсөн. Ямар ч зүйл байсан илүү тайван байж чаддаг болсон. Би хичнээн хөлөө тийчлээд ч яаж ч чаддаггүй зүйл байдаг гэдэг үнэн нь надад бууж өгч шантрах биш нэгэн төрлийн тоомжиргүй байдлыг бэлэглэсэн. Би өөрт өгөгдсөн замыг зүгээр л хичээнгүйлэн алхахад л болно.
“기도할 수 있는데 왜 걱정하십니까?” …
나는 기독교인이다. 일요일 아침마다 교회에 나가 기도하고, 자기 전에 기도하고, 촬영장에 가기 전에 기도하고, 순간순간 사람들을 만나고 돌아올 때 기도한다. 나에게 기도란 먹고 숨 쉬고 걷는 것과 다름없는 일상이다. 하지만 다른 종교를 믿더라도 혹은 아예 종교가 없더라도 기도는 누구나 할 수 있다. (288p) “Залбирахад болох юманд яагаад санаа зовно вэ?” …
Би Христэд итгэгч. Бүтэн сайн өдөр болгон цуглаанд явж залбиран, унтахын өмнө залбирч, зураг авалтын газар руу явахаасаа өмнө залбирч, хүмүүстэй уулзаад гэр рүүгээ буцаж ирэхдээ ч гэсэн залбирдаг. Надад залбирал гэдэг зүйл бол идэж, амьсгалж, алхахтай адилхан миний өдөр тутам хийдэг зүйл юм. Гэхдээ өөр шашинд итгэдэг ч бай, эсвэл бүүр шашингүй үзэлтэй байсан ч гэсэн бүх хүн залбирах боломжтой шүү дээ.
Миний хувьд энэхүү номыг уншаад өдөрт ядаж 10,000 алхам алхая гэдэг шийдвэр гаргасан бөгөөд алхах үед ихэвчлэн залбирангаа явдаг. Эсвэл бусад үед сонсмоор байгаа хэрнээ сонсож амждаггүй хэн нэгний лекц, ярилцлага, нэвтрүүлэг гэх мэт зүйлсийг сонсонгоо алхдаг. Үнэхээр алхдаг болсноос хойш амьдралаас мэдрэх аз жаргалын түвшин улам өссөн бөгөөд сэтгэл санаа ч бусад үетэй харьцуулахад маш тайван болсон юм. Та бүхэн ч гэсэн энэ номыг уншаад алхах чалленжийг амьдралдаа туршаад үзээрэй~ ^^
South Korea | 2020.05.26
Nyamka’s instagram, facebook, youtube channel