Вьетнам руу аялахад е-виз хүсэх заавар

Nyamdulam Badam
3 min readJun 27, 2022

--

(Вьетнам аялал)

Тухайн нийтлэл нь 2022 онд бичигдсэн бөгөөд 2024.3.7 өдрөөс эхлэн Монголчууд Вьетнам улс руу 30 хоногийн визгүй зорчих боломжтой болсон.

source: www.google.com

Зүүн Өмнөд Азийн орнууд дундаас аялал жуулчлал сайн хөгжсөн бас өртөгийн хувьд ч хамгийн боломжийн газар бол яах аргагүй Вьетнам билээ. Тиймээс энэ удаа Вьетнамын виз хүсэх талаар заавар хүргэе ~

Монголын энгийн пасспорттой иргэд визгүй зорчих боломжтой 25 улс байдаг ч тэрэн дунд одоохондоо Вьетнам багтаагүй байна. Иймээс Вьетнам руу аялахын тулд заавал виз хүсэх хэрэгтэй юм. Харин визний хувьд бусад орнуудын визнээс илүү хялбар бас хурдан гардаг. Е-виз мэдүүлэх боломжтой маш олон сайт байдаг ч тэрэн дундаас хамгийн найдвартай бөгөөд виз хурдан гарах боломжтой, мөн үнийн хувьд ч боломжийн сайтыг нь сонгохгүй бол хуурамч сайтууд ч мөн их байдаг гэж сонссон. Мөн сайт болгоны үзүүлдэг үйлчилгээ нь өөр, жишээлбэл зөвхөн гадаад пасспортны хуулбар, цээж зургаа оруулахад л болох сайт нь визний төлбөр $85 байна. Хэрвээ виз гараагүй тохиолдолд визний хураамжаа буцааж авах болзолтой байгаа юм.

Харин миний танилцуулах сайт бол Vietnam Immigration-с гаргасан албан ёсны сайт нь юм. Бусад сайтыг бодоход өөрөө бөглөх хэрэгтэй хүснэгт нь жоохон их. Гэхдээ давуу тал нь бол маш их.

Нэгдүгээрт, найдвартай, хоёрт, виз хурдан гардаг, гуравт, төлбөрийн хувьд хямд буюу $25 доллар. Миний хувьд 5 дахд виз мэдүүлээд 1 дэхд хариу нь гарсан юм. Хурдан байгааз? Төлбөр нь хамгийн хямдхан. Өөр сайтуудыг судалж байхад ихэнх сайтууд нь $45-с эхэлж байсан ба $85 өртөгтэй хүртэл байсан. Мэдэхгүйгээсээ болж бараг гурав дахин их мөнгө төлөх гэж байсан байна лээ.

Виз мэдүүлэхэд хэрэгтэй зүйлс гэвэл гадаад пасспортны зурган файл, виз мэдүүлэх шаардлага хангасан цээж зураг байхад л болоо. Анхаарах зүйлс нь гэвэл орох болон гарах портоо(онгоц буудал, эсвэл усан онгоц) аялалаа төлөвлөхдөө маш сайн бодож шийдэхгүй бол е-визэн дээр бичсэн портоороо орох юмуу гарахгүй бол асуудал үүсэх юм шиг санагдсан. Вьетнам найзаараа дамжуулж энэ талаар асуулгахад заавал е-визэн дээр байгаа порт биш байсан ч болно гэж хэлсэн боловч одоо өөрчлөгдсөн байж болох тул үүнд анхаараарай.

Визний хувьд 30 хоног аялах боломжтой виз гарна. Визний хариу нь виз хүсэхэд оруулсан имэйл хаягаар ирэх ба түүнийгээ Вьетнам руу нэвтрэхдээ заавал хэвлэж авч очих ёстой. Онгоцны буудал дээр бүртгүүлэхдээ е-визээ шалгуулж билетээ авна, хилээр нэвтрэх болон гарах үедээ ч бас е-визээ заавал шалгуулах хэрэгтэй. Үнэтэй аялалын компаниар заавал дамжуулж явалгүйгээр өөрсдөө визээ аваад, чөлөөт аялал хийвэл үнэхээр гоё юм байна лээ шүү

Гаалиар нэвтрэх үед ч гэсэн нэг их шалгаад байдаггүй, нутгийн иргэдтэй зэрэг оочерлож байгаад л хурдан орчихдог.

Дараагийн удаа Вьетнам аялалын талаар нийтлэл оруулах тул тэр болтол түр bye ~

South Korea | 2022.06

Nyamka’s instagram, facebook, youtube channel

--

--

Nyamdulam Badam
Nyamdulam Badam

Written by Nyamdulam Badam

#Christian #Books, #Movie, #Drama, #Music, #Travel, #Self-improvement, #review

No responses yet